Н.Энхбаярын НЭГ САЯ, У.Хүрэлсүхийн ТАВАН ТЭРБУМ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

-Намбарын хүүгийн нэг саяыг Ухнаагийн хүү таван тэрбумаар үргэлжлүүллээ-

Одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр 2000-2004 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байдаг. Тэр үед тухайн үеийн МАХН, одоогийн МАН парламентад 72 суудал авч, үнэмлэхүй олонх болж байлаа. Гэвч тэд нам дотроо хагаралдаж, зарим нь Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаярынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж эхлэхэд мань эр гишүүн бүрийн тойрогт нэг, нэг сая төгрөг хуваарилж, Ерөнхий сайдын суудлаа авч үлдсэн гэдэг.

Тэгвэл Намбарын хүүгийн эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой нэг сая төгрөгийг өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таван тэрбум төгрөгөөр үргэлжлүүллээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд гишүүдийн тойрог бүрт тав, таван тэрбум төгрөгийг тусгажээ. Тэрхүү таван тэрбум төгрөгийг гишүүд өөрсдийнхөө сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хүүхдийн тоглоомын талбай зэргийг барьж, засварлахад эсвэл авто зам, ахмадууддаа гарын бэлэг өгөх гээд хүссэнээрээ зарцуулах эрхтэй аж.

Эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж яваа өнөө цагт "гишүүний мөнгө" гэх нэрээр тав, таван тэрбум төгрөгийг тойрог тус бүрт нь хуваарилж, түүнийгээ ирэх оны төсөвт тусгаж өгсөнд олон нийт төдийгүй Монгол Улсын төрийн тэргүүн хүртэл шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа “огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна" хэмээн тодотгожээ.

Түүнчлэн "Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй" хэмээн ярьж, байр сууриа илэрхийлсэн байна.

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн даруйдаа Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэдийгээр ирэх оны төсөвт энэ мэт зарим нэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөрхөн /2018.10.18/ төсөвт тодотгол хийхгүй гэдгээ хэлсэн. Ямартай ч Н.Энхбаярын эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой нэг сая төгрөгийг өнөөгийн Засгийн газар таван тэрбум төгрөгөөр үргэлжлүүлж, төсөвт тусгаад байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
doko(202.21.118.6) 2018 оны 10 сарын 23

neg say karmaanii muhgu . 5 terbum buteen baiguulalt

0  |  0
зочин(64.119.17.233) 2018 оны 10 сарын 23

Энхбаяр яагаад улс төрд дурлаад байгаан зөвхөн өшөө авалт, болон дахин өөрийн ноёрхлыг тогтоох шунал 2 гэж бодож байна. Улс төрөөс болихгүйл юмдаа. ичиж амьдрах хэрэгтэйшдээ. ичэх нүүргүй хүн ийм байгааншдээ. Авлига, хүнд суртлыг бий болгосон хүншүүдээ.

0  |  0
mongol(150.129.141.72) 2018 оны 10 сарын 22

Ih hurliin gishuud ta nariig ard tumnii mungiig tsugluulj avaad huivaldaad idej uugaad,uursdiin alban tushaal sandal suudaldaa irgej irehedee zartsuul gej songoogui shuu er ni ta nariin huivaldan idej uuh chini buh shatandaa heterch bn shuu ard tumen uuniig hatuu eserguutsen temtseh heregtei shuu

0  |  0
Зочин(66.181.180.112) 2018 оны 10 сарын 21

Монголын төрийг оюун ухаан оюунлаг хүмүүс аврана гэхээс албан тушаалд дуртай асман юмнууд аврахгүй нь ойлгомжтой.

0  |  0
Баатар(66.181.180.112) 2018 оны 10 сарын 21

Одоо хараад байхад өмнөх ерөнхийлөгч нар дотроо Н.Энхбаяр шиг өндөр боловсролтой ухаалаг хүн алга. Оростой орос хүн шиг англитай англиар чөлөөтэй ярьдаг нь ганц Энхбаяр . Битгий хүн гүтгэ . Үнэн юм үнэнээр байсан дээр.

0  |  0
Арслан(66.181.180.112) 2018 оны 10 сарын 21

Хүн гүтгэж амьдардаг новшуудыг төрөөс зайлуулахгүйгээр монгол цэвэршихгүзй

0  |  0
Зочин(220.248.62.201) 2018 оны 10 сарын 21

Намбарын Энхбаяр гэж өш хонзонгоор буцалсан, Монголын Ерөнхий авилгач байсан балиар новш улс төрийн хямрал үүсгэж, сүйрүүлж дуусгана шүү. Нам дарах хэрэгтэй

0  |  0
Bat(54.36.118.155) 2018 оны 10 сарын 21

Bolidoo helsen ug hiij bui ajil 2 chini ald gelem zurluu. Ta naraar ard tumen dahin togluulahgui. Gorid

0  |  0
zochin(202.21.106.132) 2018 оны 10 сарын 21

aimar usdug yum bna tsalin ingej usuh yostoi yum bnadaa Enkhbayariin uyees hed dahin usnu gesen ug ve humuusee tsalingaa bodooroi gishuudiin munguteinadilhan usguhiig shaardaya

0  |  0
Jjhjj(37.169.190.198) 2018 оны 10 сарын 20

Gishuud huulia l sain gargah l ajiltai mungunuus hol bh heregtei togloom zam zergiig tuhain salbar ni hiichineee.daanch mannai gishuudiin shunal eroolguieee

0  |  0
Jjhjj(37.169.190.198) 2018 оны 10 сарын 20

Gishuud huulia l sain gargah l ajiltai mungunuus hol bh heregtei togloom zam zergiig tuhain salbar ni hiichineee.daanch mannai gishuudiin shunal eroolguieee

0  |  0
Jjhjj(37.169.190.198) 2018 оны 10 сарын 20

Gishuud huulia l sain gargah l ajiltai mungunuus hol bh heregtei togloom zam zergiig tuhain salbar ni hiichineee.daanch mannai gishuudiin shunal eroolguieee

0  |  0
zochin(43.242.243.220) 2018 оны 10 сарын 19

enhbayr haravaas daruu hun vanga hurtel tegej

0  |  0
БОСС(112.72.8.234) 2018 оны 10 сарын 19

н.энхбаяр тай барьцаад яахав. хүрэлсүх ноёнтон энхбаяр ийн хэмжээнд арай л хүрэхгүй !

0  |  0
ba(202.9.41.16) 2018 оны 10 сарын 19

huniig bitgii harluul unen zuil bichij bai bi lab sain sanaj bna man iin heseg nohod oyun horol terguutei humuus 1 say iig gargaj busad gishuud demjsen shuu

0  |  0
Zochin(87.123.194.64) 2018 оны 10 сарын 19

Odoo N. Enkhbayaryg songohod aldahgui. Hashir suusan, nileed jum uzsen hun yag sayn ajilna.

0  |  0
ebi hi(119.40.103.62) 2018 оны 10 сарын 19

Bugdiih ni hot tohijuulahad uruulchih

0  |  0
Зочин(103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

Элбэгээ НОТОЙ шүү энэ юуч биш н энхбаярыг харлуулах мафи манан бүлэглэлийн хэсэг хөлөгт ашигтай байх яг үнэндээ мафи айж сандарч ийм хор бичүүлж байгаан инээд хүрч бна үгээ олж хуц эрхэс та

0  |  0
Зочин(103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

Б ЭРХЭС ХҮН ГҮТГЭН НЭР ТӨРД ХАЛДАХ ХУУЛЬТАЙ ГЭДЭГИЙГ МЭДЭЖ БАЙНУУ??????????

0  |  0
Зочин(103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

СЭТГҮҮЛЧ НЭРИЙГ АШИГЛАЖ УЛС ТӨРИЙН ЛУЙВАРЧИДИЙН ТАЛД БАЙДАГ ЭРХЭС ҮГЭЭ ОЛЖ ХУЦААРАЙ БАЙХ МАШИН АВДАГ ГЭДЭГ Л ЮМ БИЛЭЭ МӨНГӨ ХҮЧТЭЙ БОЛХООР ХҮНИЙГ ЮУЧ ГЭЖ ГҮТГЭЖ БОЛНО ДАВАРСАН ПИЗДА ЭРХЭМ АЛНА ШҮҮ

0  |  0
Зочин(103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

СЭТГҮҮЛЧ НЭРИЙГ АШИГЛАЖ УЛС ТӨРИЙН ЛУЙВАРЧИДИЙН ТАЛД БАЙДАГ ЭРХЭС ҮГЭЭ ОЛЖ ХУЦААРАЙ БАЙХ МАШИН АВДАГ ГЭДЭГ Л ЮМ БИЛЭЭ МӨНГӨ ХҮЧТЭЙ БОЛХООР ХҮНИЙГ ЮУЧ ГЭЖ ГҮТГЭЖ БОЛНО ДАВАРСАН ПИЗДА ЭРХЭМ АЛНА ШҮҮ

0  |  0
Иргэн (103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

Үнэн энэ эрхэс элбэгдоржийн мөнгөний сэтгүүлч юуч гэж магад гар мөнгө хүчтэй эрхэс мөнгөөр явдаг л гар

0  |  0
Зочин(103.229.120.187) 2018 оны 10 сарын 19

ХУДЛАА МЭДЭЭ БНА Н ЭНХБАЯР ЭНЭ НОХОД ШИГ Л БИШ ӨӨР ШҮҮ ! ХУДЛАА ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙСАН ИЛ ТОД БОЛСОН МАН- ГАРУУД ШИГ Л БИШ ГЭДЭГИЙГ АМТАЙ БОЛГОН ХЭЛДЭГ БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАГАБАНДИ ШИГ Л ЭХ ОРНОО ЗАРААГҮЙ ЮМДАГ ТҮМЭН МЭДНЭ ХҮНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ШОУ ТӨРД ОРУУЛАХГҮЙ ШАЛТАГ ХОР НАЙРУУЛТ ГЭДЭГИЙГ ЗАРИМ СААЯТ СОНИНД ИЛ БНА ХУДЛАА МЭДЭЭ ХЭСЭГ БҮЛЭГ МАФИ МӨНГӨӨ ТӨЛӨӨД БИЧҮҮЛЖ БАЙГАА ЮМ ЗИНДАА СОНИН СЭТГҮҮЛ СОШИЛ МӨНГӨ АВЧ ЭРХЭС ГЭДЭГ ХҮН ШУДАРГА БИШ ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ НОХОЙ !

0  |  0
зочин(202.21.125.35) 2018 оны 10 сарын 19

Новшнуудаа та нарын ард түмэнд хэрэгтэй шийдвэрүүд дээр урдаа барьдаг нөгөө ОУВС чинь гишүүдэд 5 тэрбум, ЕСнь 38 тэрбум, Сангийн сайд нь 52,8 тэрбум төгрөг хувиарлахад ямарч хориг тавихгүй зөвшөөрч байна уу. МАНгарууд та нар ард түмнийг тэнэг гэж боддогоо хэзээ болих вэ ард түмэн минь одоо ухаарах цаг нь болсон байна шүү

0  |  0
Зочин(103.10.22.211) 2018 оны 10 сарын 19

АТГ хяналт тавьж ард түмэнд тайлагнах хэрэгтэй.

0  |  0
hi(123.183.164.154) 2018 оны 10 сарын 19

ajil hiij bgaa huniig zugeer bailga

0  |  0
irgen(183.177.98.182) 2018 оны 10 сарын 19

tui novsh gej idej khanakhgui durakuud ymaa 76 gishuun bailaa geed yu khiisen ym 38 gishuun bolgomoor ym toog 50 khuvi khasmaar ym

0  |  0
zochin(202.179.31.39) 2018 оны 10 сарын 19

gishuunees buuhad ni 5 terbum tugrugiin zartsuulaltiin tailang ATG-d garguulj shalguulya. ZG bish UIH ene asuudliig shiidej bgaa biz dee.

0  |  0
Top