Хурандаа Ч.Болдбаатарыг 1.3 сая ам.долларын авлигын хэрэгт хамааралгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.долларыг хууль, хүчний байгууллагынхан хурааж авсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т цагдаагийн байгуулагаас хурандаа Ч.Болдбаатартай холбоотой асуудлаар хандсан бөгөөд "Уг хэрэгт холбогдолгүй" болохыг АТГ албан  бичгээр хариу мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “...Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэсэн тухай мэдээ тархсаар. Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр “1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан аж.

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг энэ талаар сэтгүүлчдэд мөн дараах хариултыг өгч байжээ. (2018.10.02)

Т.Мөнхтунгалаг: Энгийн иргэний гэрээс 1.3 сая доллар хураасан

-Хуулийн байгууллагын албан тушаалтны гэрээс 1.3 сая ам.долларыг олдсон гэгдэж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Албан ёсны эх сурвалжид тулгуурлаж, зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин, хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй

-Тэгвэл энгийн иргэнээс хурааж авсан гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Авлигын  асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.

   Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(103.26.194.62) 2018 оны 10 сарын 22

1.3aa huvaaj avaad saltsgaasan uu?

0  |  0
ЦАГДАА(202.131.228.131) 2018 оны 10 сарын 21

ЗАРИМ НЬ АЛТАН АМИАРАА АЛБАН ҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ, ЗАРИМ НЬ БИ БИ БИШ ГЭЭД ТЭГЭЭД ТАНЫГ ГҮТГЭСЭН БОЛЖ БАЙНА УУ. САНАЛААРАА АЛБАНААСАА ГАРДАА.

0  |  0
zochin(202.131.243.186) 2018 оны 10 сарын 19

ezengui 1.3say dollarruu tgd

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 19

Хошин шогийн билет ямар үнэтэй вэ хаха

0  |  0
рдол(103.9.89.18) 2018 оны 10 сарын 19

Ингэж л аргалдаг шүү дээ. Одоо хэргийг хэрэгсэхгүй болгоно.

0  |  0
Зочин(202.5.194.26) 2018 оны 10 сарын 19

Юу гээчийн үлгэр шиг юм болоод байна даа, жаахан хүүхэд хуурч байгаа мэт

0  |  0
иргэн (103.229.123.246) 2018 оны 10 сарын 19

Наад хошин шог чинь хэзээ хаана тоглох вэ үнэ хэд вэ Аль театрт тоглох вэ

0  |  0
Khen unemshikh um be(103.111.68.3) 2018 оны 10 сарын 19

Khen unemshikh um be?

0  |  0
neeeree yu? hahahaha(46.193.0.25) 2018 оны 10 сарын 18

Unen uuuuuuuuuuuuuuuuu??????????????????????????

0  |  0
g(122.201.31.175) 2018 оны 10 сарын 18

ZAA BOLIDOO

0  |  0
Үнэнг хэл(78.245.100.57) 2018 оны 10 сарын 18

Цагдаа 2 хуваагдчаад б гэж ерөнхийлөгч хэллээ үнэнээ хэлэх болоогүйм бхдаа..

0  |  0
зочин(202.9.43.25) 2018 оны 10 сарын 18

худлаа

0  |  0
хөөсөн(139.5.217.73) 2018 оны 10 сарын 18

цагдаад хийж гийгүүлээд байсан юм байхгүй энэ нөхрийг хөөн зайлуулаач . шуналтай хар хүүр байгаа юм

0  |  0
Top