Д.Цогтбаатар: Монгол Улс Ким-Трампын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах боломжтой

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гэж ОХУ-ын Спутник мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. АНУ, Умард Солонгосын түүхэн уулзалтыг анхлан зохион байгуулахад Улаанбаатар хотын нэр хүчтэй яригдаж байсан ч эцсийн дүндээ Сингапурт зохион байгуулагдсан юм.

“Бидний хувьд дээд хэмжээний энэ чухал уулзалтыг зохион байгуулах бүрэн боломжтой. Үүд хаалга нээлттэй. Гэхдээ миний хэлэхийг хүсч буй зүйл гэвэл энэ уулзалт Монголд  болох эсэхээс үл хамааран АНУ, Умард Солонгосын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм” гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-ыг айлчлахыг урьсан нь олон улсын анхаарлыг татаад байна. Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр Трамп-Кимийн уулзалт Сингапур улсад болж, Умард Солонгосын цөмийн зэвсэг туршихгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, Умард болон Өмнөд Солонгосын энхийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцсан юм. Анхны уулзалт болохын өмнө Шведийн нийслэл Стокгольм, Монголын нийслэл Улаанбаатар, Сингапур зэрэг хотуудад зохион байгуулагдахаар ярилцаж байсан билээ.

Дашрамд дурдахад Монгол болон Умард Солонгосын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байсан юм. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд 1951 онд Элчин сайдын яамаа харилцан нээж байсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.143.171) 2018 оны 10 сарын 22

цогтбаатар чацгаа : түүгээр яваа гайг үүгээр дуудаж ирүүлнэ гэж үг байдаг юм шүү далдгануур бацаанаа . чи ер нь хаанаас ирсэн далдаак вэ

0  |  0
MomPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 21

www.MomPb.com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Генетикийн тестүүд бөглөх, цахим мэргэ *Судалгааны ажил, бие даалтууд зарах, худалдаж авах /2018 онд хийгдсэн/ *Гаднын жуулчин, гаднын хүмүүст үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүнийг зарах *Үл хөдлөх хөрөнгөө гаднын хүмүүст түрээслүүлэх *Аялал жуулчлалын компаниа сурталчлах ҮНЭГҮЙ-Генетикийн тест бөглөх, зар оруулах, ном унших, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, компаниа сурталчлаарай. ТАНД ЯГ ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
DadPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 21

www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах *Төсөл бичих зөвлөгөө, зөвлөмж авах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Байгууллагаа олон нийтэд танилцуулах *Бүх төрлийн чанартай төслүүдийг санхүүжилт болон зориулалтын хувьд өргөн сонголттойгоор худалдаж авах/2018 онд бичигдсэн/ ҮНЭГҮЙ-Төслийн мэдээллүүд хүлээн авах, зар оруулах, ном унших, компаниа сурталчлах, гаднын хөрөнгө оруулагч олоорой. ТАНД ЯГ ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
Хурцын зарц(202.179.26.212) 2018 оны 10 сарын 20

Тэр яах вэ.Солонгс руу Хурцыг томилж доош хийж болж байгаа юм уу?

0  |  0
goy sanaa, harin??(46.193.0.25) 2018 оны 10 сарын 18

tegvel ch Mongol saihan od bno doo, ehleed 2 gurnuudiig urihaasaa omno gudamjnii baas, shees, shuls, hognoosoo salsnii daraa urih heregtei. ugui bold delhiin doog tohuu bolj guitsne shuu, Mongol bohir, zavaan oron, Mongolchuud hamgiin baliar shijgiin zavaan humuus geh meteeer zad bichne shdeee

0  |  0
Top