Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санал, шүүмжлэлээ нэгтгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтэсхамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 Тус хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цагдаагийн I,II,III хэлтсийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээг сар бүр нэгтгэн, улмаар гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлийн гишүүн байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээгтогтмол зохион байгуулан ажилладаг билээ.

Дашрамд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлуг арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулах юм. Нэгдүгээр шатанд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээриргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлагыг сонсож, хэлэлцүүлэг хийсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top