ӨНӨӨДӨР: ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

 Өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд болох онцлох үйл явдлыг тоймлон нэрлэж байна.

09.00 цагт

  • Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондоо хөгжүүлсэн гарамгай эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн зохион байгуулж байна. ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд хурал болно. Утас:98119897
  • БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай /тогтвортой/ боловсруулах аргачлалыг боловсруулсанаа төслийн баг хүлээлгэн өгнө.  
    "Блью Скай" зочид буудлын "Кристал" танхим уг арга хэмжээ болно. Утас: 88008781
  • МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлэг зохионо. “Мишээл” экспо явах замд, "Сохо мебель"-ийн зүүн талд байрлах IBIS зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99117644, 99090339

10.00 цагт

  • "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Тус компанийн ТУЗ-ийг эсэргүүцэж, луйврын 13  баримтыг дэлгэнэ хэмээн ТББ, иргэний нийгмийнхэн мэдээлэл хийхээр зарлав. Тэд "Эрдэнэс Тавантолгой”-н төв байранд хэвлэлийн хурал хийхээр зарлав.

  • Сувилахуйн сургууль дээр Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй  “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ. Энэхүү  сургалтад сувилагч мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаагүй болон бусад салбарт ажиллаж байгаа, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сувилагчдын мэдлэгийг сэргээх, чадварыг бататгаж,  сар тутам зохион байгуулах юм. Утас: 99179899, 86885060

13.30 цагт

  • Гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах, эх орондоо эмчилдэг болох зорилгоор ОХУ-д Хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжийн чиглэлээр сургалтад хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзана. Уулзалт Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд болно. Утас: 99179899, 86885060

15.00 цагт

  • Улаанбаатар хотын ЗАА болон "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ хамтран “Нэгдсэн дуудлагын төв”-ийг ашиглалтад оруулжээ. Дуудлагын төвийн нээлт СХД-ийн “Содон” хорооллын 104 байранд болно. Утас: 88117842

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top