Цагдаагийн албан хаагчийг эцсийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ.

Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр /2018.10.19/ Нийслэлийн цагдаагийн газарт болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдэс нэгт журмын нөхөд нь оролцлоо.

Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан шилдэг алба хаагчдын нэг байсан ажээ.

Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Ум сайн амгалан байх болтугай.



 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 19

Ард түмнийхээ төлөө цагдаа амиа зольж чадна гэдгийг харуулаад явлаа хөөрхий

0  |  0
N(202.179.27.197) 2018 оны 10 сарын 19

Burhnii orond ochih boltugai..Shudraga unenii tuluu yavsan sain zaluu..Ner tu aldar gavya tani eh orond chini baigaa shuu

0  |  0
Top