“Зохицуулах эрх, бололцоо нь Сангийн яаманд бий”

Шатахууны үнийг тогтворжуулах,  жижиглэн худалдааны үнэд зохицуулалт хийх чиглэлээр Уул уурхай, үйлдвэр худалдааны яам /УУХҮЯ/ ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар салбарын сайдаас асууж тодруулсан юм.

Д.Сумьяабазар сайд хариулахдаа “Монгол Улсын хэмжээнд аливаа санхүүгийн зохицуулалт, арга хэмжээг авах эрх Сангийн яаманд бий” гэлээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесс, Хөгжлийн банкны тус тусдаа төсөвтэй байдгаас үүдэн Монгол Улсын төсвийн нэгдсэн бодлого алдагдсан учир эдгээрийг нэгтгэх бодлогыг баримталж сахилга баттай, бодлоготой, хариуцлагатай байх зохион байгуулалтад Засгийн газар орсон. Ингэснээр ямар нэг хэлбэрээр санхүүгийн зохицуулалт хийдэг арга механизм хумигдсан. Харьяалах яамны хувиар шатахуун, түлшний үнийн асуудлаа зохицуул гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг шахаж байгаа ч үнэндээ энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц болон хангамжийн асуудлыг л яам хариуцаж байна.

Түүнээс санхүүгийн хувьд зохицуулах эрх, бололцоо нь Сангийн яаманд бий.

Харин тус яам “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор хязгаарлалттай байгаагаас үүдэн шуурхай шийдэл гаргах бололцоо хумигдсан байгаа. Хэдий тийм ч холбогдох талууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гарцыг эрэлхийлснээр танилцуулгад дурдагдсан арга хэмжээг авсан. Үнийг зохицуулах гарцуудыг эрэлхийлж байгаа. Төв банктай, Сангийн яамтай хамтрах шийдлүүд байж болно. Зөвхөн УУХҮЯ үүн дээр шийдэл гаргах бололцоо хязгаарлагдмал” гэсэн юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.229.120.224 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 07:37 минутанд

90 eed onii ued gadaad hkudaldaa hkiij bsn mundag meregjliin hkumuus ROSNEPTTEI mash sain zohkitsood jileer ch eerchlekhgyi geree hkiideg l bsn Hkansh ni9 jild 2-3 eerchlegdehked OXU manaikhiig tookh ch ugyi echuukhen o.ooo1 hkubi shuu dee , zokhitsoochee , meregjliin bus hkumuus denduu shuugiad , YAM , ZG ni yu ch hkiikhgyi um daa, yriad l suu,,,

Go to top of page