Аудит: Төрийн албан хаагчдын тоо 1293 хүнээр буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Улаанбаатар дахь Төрийн аудитын газар УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2018 оны 06 дугаар тогтоолыг үндэслэн Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн Аудитын Газрын 2018 оны ажлын төлөвлөгөөнд заасны дагуу тус аудитыг хийж дуусгажээ.

Аудитад нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газар хамрагдсан бөгөөд 2018 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж есдүгээр сарын 28-ны хооронд үргэлжилсэн юм. Улс орнуудын төрийн албан хаагчид ногдох хүн амын тоог харьцуулбал төрийн нэг албан хаагчид 17 хүн ногдож байна. Улаанбаатар хотод төрийн албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байна. Үүний шалтгаан нь хөдөөгийн хүн ам, засаг захиргааны нэгжээрээ ихээхэн тархуу байрладаг, Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнтэй холбоотой.

Дүүргүүдээр авч үзвэл, төвийн зургаан дүүргээс БЗД-т төрийн албан хаагчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол СБД-т ачаалал бага, төвийн зургаан дүүргийн ачаалал алслагдсан гурван дүүргийн ачааллаас 6.6 дахин өндөр байна.

2017 оны судалгаагаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12415 ажилтан ажиллажээ. Үүнээс 3751 буюу 30.2% нь төсвийн байгууллагад, 8664 буюу 69.8% нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагчид байна. Нийт ажилтны орон тоо 2016 онд өмнөх оноос 1094 буюу 9.9 хувь 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2 хувиар өссөн байна. Хоёр жил ийн дараалан өссөн боловч сүүлийн жилд өсөлт буурчээ. Харин 2012-2014 онд нийслэл, дүүргийн төрийн захиргааны бүтцийн нэгжүүдийн тоо 118-аар буюу 36.8 хувиар төрийн албанд ажиллагсдын тоо 1293 хүнээр буюу 34.4 хувиар нэмэгджээ. 2015-2017 онд нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газрууд орон тооны хязгаарыг 61 байгууллагад 1927-гоор хэмнэж, 14 байгууллагад 227-гоор хэтрүүлсэн байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top