ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын тулд нэмж 13 тэрбум төгрөг шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Өмнө хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад хэдэн хувь нь авч байгаагүй юм бэ" гэв.

Харин хариуд нь хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүүхдийн мөнгийг олгож байгаа нь халамж гэхээсээ илүү хүн амаа өсгөх бодлого. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт мөнгө олгоно гэж тусгасан. Хүүхдийн мөнгө авах ёстой хэсэгтээ хүрэхгүй байна. Өрхийн амьжиргааны судалгаа бодитой биш байна. Тиймээс энэ хуулийг санаачилсан. Нийт хүүхдийн 85 орчим хувь нь мөнгөө авах боломжтой. Ингэхийн тулд нэмж 13 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарсан" хэмээн хариуллаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.245.122) 2018 оны 10 сарын 19

Хүрэлсүхэд зөвлөхөд хүүхдийн мөнгийг 100 % өнгө гээд л төсөвт суулгаад өгөөчдээ, 80 % нь авдаг юм бол оны эцэст 20% нь хэмнэгдээд л үлдэнэ, төсөвт дарамт ирэхгүй, ийм жижиг юмаар хэмлүүлж байхаад ханцуй дотор нь чулуу атгуулаад л амар сайхандаа жаргаач ээ

0  |  0
Зочин(203.91.112.137) 2018 оны 10 сарын 19

Хүүхэд бүр мөнгө авья гэж гуйгаагүй байна. Яг хэрэгтэй хүүхдүүддээ олигтойхон туслахсан.Эхлээд илүүдээд буй тэр мөнгөөрөө цэцэрлэгээ байриад авахсан. Дараа нь тэдэндээ хүн шиг хоол өгөхсөн. Тэгээд илүү хэдэжн бор төгрөг үлдвэл баян хоосонгүй тэгш цацна биздээ. Мөн ч их мөнгө үрэн таран хийх юм даа. Улс төрөө гэж.?? Улс төрчдөө гэж??.

0  |  0
Зочин(103.229.123.108) 2018 оны 10 сарын 19

Сонгууль ойртож байгаа юм уу даа

0  |  0
Top