Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert”-д эгшиглэх бүтээлүүд

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert-2018” тоглолт аравдугаар сарын 31-ний үдэш 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна.

Их урлагийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 16 дахь жилтэйгээ золгож байна. Сонгодог болон үндэсний хөгжимчид, дуурийн дуучид, ардын бүжигчид, балетчид, концертмейстер багш нар, уламжлалт үндэсний хөгжмийн болон этно, жааз хамтлагуудыг нэгтгэсэн “Virtuoso Gala Concert”-ыг мэргэжлийн хөгжмийн урлагийн талбарт хүндтэй байр эзэлдэг арга хэмжээ болж, хүлээн зөвшөөрөгдсөн гэж үнэлдэг.

“Virtuoso Gala Concert-2018”-д уригдсан хөгжимчдийг танилцуулъя

Виолончель хөгжмийн Cello Quartetto дөрвөл:

  • Д.Амармэнд, О.Од, Д.Амаржаргал, С.Баяртуяа

Хийл, төгөлдөр хуурын хоршил

  • Д.Галбадрах, Н.Ганчимэг

Н.Жигжиддорж

  • Морин хуурч

Т.Өлзийжаргал

  • Ёочин хөгжимчин

Б.Зандан-Оргил

  • Фагот хөгжимчин

Г.Нямжанцан

  • Лимбэчин

Г.Шинэбаяр

  • Бишгүүрч

Э.Эрдэнэтөгс

  • Цохивор хөгжимчин

Х.Хүслэн

  • Өсвөрийн төгөлдөр хуурч

Ө.Мишээл

  • Өсвөрийн виолончельч

Э.Хануй

  • Бяцхан хийлч

О.Нандин

  • Бяцхан төгөлдөр хуурч

"Virtuoso Gala Concert"-д эгшиглэх бүтээлүүд

  • Б.Мэнд-Амарын лимбэ хөгжимд зориулсан концертино  
  • Ж.Гершвин “Цэнхэр рапсоди” 
  • Пабло Сарасате “Кармен Фантази” op.25
  • Б.Шарав, “Эхийн сэтгэл шиг...
  • Ф.Крейслер “Прелюди и Аллегро” 
  • С.Прокофьев “Прелюди” op.12, №7 
  • Д.Поппер Концертный полонез op.14 
  • Ф.Шопен “Фантази экспромт” op.66
  • Касей Кангелоси, Маримбад зориулсан гоцлол 
  • Марсель Битч, Фагот-д зориулсан концертино 
  • И.Стравинский “Итали сюит” 
  • Виолончель хөгжмийн Cello Quartetto дөрвөлийн сонсгох классик, танго, рок бүтээлүүд

Тасалбарыг Ticket.mn-д захиалж авч болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top