Урьд хожид байгаагүй хурдацтай өсөлт бий болох боломжтой юу?

2018 оны 10 сарын 19

Ирэх арваннэгдүгээр сарын 19-нд  “Инвест Монголиа Токио” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох аж. Тус чуулга уулзалтад Монголын Засгийн газрын албан тушаалтнууд, бизнесийн байгууллагын захирлууд, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг урьж оролцуулан, Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж зохион байгуулагч  “Фронтиер Жапан” мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17,500 ам.доллар болгож эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх бодлого баримтлах болно гэдгээ зарласан. Одоогоор нэг хүнд ногдох ДНБ 3800 ам.доллартай тэнцэж байна. Түүнчлэн 2030 онд Монголын хүн ам одоогийн түвшнээс ойролцоогоор 20 хувиар нэмэгдэж 3.5 сая болох төлөвтэй байна. Улмаар ДНБ нь өнөөгийн түвшин болох 10 тэрбум ам.доллараас 6 дахин их буюу 60 тэрбум ам.доллар хүртэл өсөх болно. Энэ нь дэлхийн хэмжээнд урьд хожид байгаагүй хурдацтай өсөлтийн жишээ болох тул ийм түвшний өндөр эдийн засгийн өсөлт бий болох боломжтой юу? Ийм зэргийн өндөр өсөлт үзүүлнэ гэвэл ямар салбар илүү ирээдүйтэй вэ?  гэсэн асуудлуудыг “Инвест Монголиа Токио” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар хөндөн хэлэлцэх юм байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top