Дэлхийн хамгийн залуу, царайлаг тэрбумтан Густав Витзе

2018 оны 10 сарын 19

 Forbes-ийн дэлхийн толгой баячуудын алдартай жагсаалтын дахь хамгийн залуу тэрбумтнаар Норвегийн Густав Витзе нэрлэгджээ. 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Густав дөнгөж 25 настай. Үүний зэрэгцээ тун царайлаг, тэгш бие хаатай залуу. Тийм ч болохоор өөрийнхөө гадаад төрх байдалдаа итгэлтэй байдаг Норвегийн Густав Витзе хааяа загвар өмсдөг гэнэ.


2013 онд 19 настайдаа Густав анх тэрбумтны жагсаалтад бичигджээ. Эцэг нь 1991 онд загас үйлдвэрлэлийн Salmar компаниа нээж, хүүгээ 19 нас хүрэхэд нь компанийнхаа хувьцаанаас хэсгийг нь бэлэглэсэн юм байна.

Густав эцгийнхээ хөрөнгийг арвижуулж, бизнесийн салбарт илүү ашигтай ажиллахыг чармайдаг. Мөн тэр Норвегийн хувцас загварын Team Models агентлагт ажилладаг. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Густав “Эцэг, эх маань надад хувьцааны хэсэг хувиа арай эрт бэлэглэчихлээ гэж халагладаг. Гэхдээ намайг алдчихна, үрчихнэ гэсэндээ биш. Харин хүүгээ арай эрт олон нийтийн анхааралд өртүүлчихлээ гэдэг юм” хэмээн ярьжээ.

Түүнийг “Загасны хаан” гэж нэрлэдэг ч Густав “Би энгийн л нэг залуу” гэж ярих дуртай. Эрсдэлтэй, амь дүйсэн спортод дурладаг залуу тэрбумтан хараахан гэрлэж амжаагүй, ганц бие гэнэ.




www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.......(66.181.183.28) 2018 оны 10 сарын 20

saihan zaluu bolhoor bairiin huurhun huu bnashd.. munguu urj yadaad l tansaglaad l bhaas uur yaddiiin. aztai shaar we

0  |  0
Mgl zaluu(43.242.243.85) 2018 оны 10 сарын 20

Shal gomo tsaraitai yuniih ni tsarailag baidgiin

0  |  0
Зочин(202.131.249.202) 2018 оны 10 сарын 19

delxiigeer tenej oron ornii saltaa sonirxoxgvi yu,yamar awaad awsand orox bish,

0  |  0
hi(223.10.140.216) 2018 оны 10 сарын 19

Manai mongoliin maan neg yadruuhan amidraltai ailiin ohintoi suuchihaasai

0  |  0
зочин(64.119.24.219) 2018 оны 10 сарын 19

Царай зүс ярихын бол Монгол залуучууд үүнээс ч хөөрхөн. Бас тэр шивээс юүв дээ

0  |  0
Top