Ж.Ганбат: Өмнө нь эхлүүлсэн сайн төслүүдийг дэмжинэ

2018 оны 10 сарын 19

Ирэх оны төсвийн  тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,6 их наяд төгрөг, төсвийн нийт зарлагын хэмжээ 11,6 их наяд төгрөг байхаар Сангийн яамнаас тооцоод буй. Урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 20 орчим хувь эзэлж байгаа бол татаас ба тэтгэвэр, тэтгэмжийн зардалд 30 орчим хувь, хөрөнгө оруулалтын зардалд 28 хувь, бараа үйлчилгээний бусад зардалд 15 хувь, зээлийн хүүгийн төлбөр 7 хувийг тус тус эзлэсэн үзүүлэлт эхний ээлжинд тодорхой болоод буй.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр тус хорооны дарга З.Нарантуяа өмнөх жилийн төсөвт олон төсөлд мөнгө суулгасан, үүнээс хэдэн хувь нь зарлагдаж, хэдэн хувь нь хэрэгжсэн талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас тодруулсан юм.

Тэрбээр “Өмнө нь эхлүүлсэн сайн төслүүдийг дэмжих, 2017-2018 онд дуусч амжаагүй төслүүдийн санхүүжилтийг бүрэн дуусгах, мөн аливаа гэрээ, хэлэлцээрийг сунгахгүй бүрэн үр ашигтай хугацаанд нь дуусгах чиглэлээр ажиллаж байгаа” гэсэн хариултыг өглөө.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top