Мөнхийн хөршүүдийн “СУПЕР НЭГДЭЛ”-д Монгол Улс БАГТАХ УУ?

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

 ОХУ-ын Владивосток хот, есдүгээр сарын 12-ны өдөр. Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар байгалийн хий болон газрын тосны хоолойг Монголын нутгаар дайруулах асуудлыг дахин сөхөв. Radio Free Asia агентлагийн тодорхойлсноор мөнхийн хөршүүдийн харилцаа нягтарч, нэг цэг дээр төвлөрөх түүхэн алхам...

Боломжит хувилбар: Монгол Улс

Владивосток хотод болсон уулзалтаар Хятад, Япон, Өмнөд Солонгос, ОХУ-тай нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Зүүн хойд Азийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхээр болов. Энэ нь хоёр том хөрштэй хаяа нийлсэн ч хоёулантай нь ганзага нийлээгүй байсан Монгол Улсад сайнаар нөлөөлөх боломж ч байж мэднэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагатай “Бүх ажил эхэлчихсэн” гэсэн нь мөнхийн хөршүүдийн нэгдэх цэг аль хэдийн тавигдсаны дохио байлаа. Путины итгэл төгс мэдэгдлээс хэдхэн сарын өмнө БНХАУ-ын Чиндао хотод болсон уулзалтын үеэр байгалийн хийн хоолой байгуулах нь нэн тэргүүний асуудал гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн ч БНХАУ эцсийн байдлаар хариу хэлээгүй.

Европын холбоо ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан нь ОХУ-ын нүүрст устөрөгчийн нөөцийн 25 хувийг дорнын орнуудад нийлүүлэх хэрэгцээ гарсан нь хөгжиж буй улсуудад томоохон боломж олгов. ОХУ-аас  Хятад улсад эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ гарсан нь БНХАУ-ын байгалийн хийн салбарыг өнгөрсөн онд 15 хувиар өсгөж орхилоо. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ, БНХАУ байгалийн хийг хугацаа зарцуулахгүй, дөт замаар нийлүүлэх шаардлага урган гарсан юм.

Хоёр улс олон удаа хэлэлцэж судалсны эцэст Хятадын Шинжаан Уйгарын нутгаар Алтайн нуруугаар дайруулан 2800 км хоолой татах нь хамгийн хялбар гэдгийг ОХУ-ын тал Владивостокын уулзалтаар илэрхийлсэн. Гэхдээ ОХУ-ын Газпром, БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн эхний уулзалтын үр дүнд тэс өөр шийдвэр гарсныг санахад илүүдэхгүй.

Энэ уулзалтаар 2019 оны арванхоёрдугаар сард байгалийн анхны тээвэрлэлтийг хийхээр болсон. Дорнод Сибир хоолойгоор дамжуулах хийгдэх анхны тээвэрлэлтийн хэмжээ 30 тэрбум куб.метр байна. Харин Алтайн нуруугаар дайруулан тээвэрлэхэд энэ тоо 38 тэрбум куб.метр болж өснө.

Яг сарын өмнө Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Абе Шинзо, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён нар шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтэд туслахаа илэрхийлээд байна.

Боломжийн нөгөө талд  

ОХУ-ын Засгийн газар, төрийн өмчит Газпром компани Алтайн нуруугаар дайруулах төслийг 10 гаруй жилийн турш дэмжсэн ч БНХАУ-ын зүгээс үгүйсгэсэн, эсвэл дэмжсэн ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байна. Хэрэв байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах юм бол БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсаар дайруулахаас өөр аргагүй болно. Өөр шашин, үндэсний цөөнх гэдгээрээ адлагдаж ирсэн энэ нутагт байгалийн хийн хоолойг дайруулах сонирхол БНХАУ-ын Засаг захиргаанд байгаа эсэх нь эргэлзээтэй.

“Хятадын тал Алтайн төслийг төдийлөн сонирхохгүй байх. Энэ төсөл нь Хятадын эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр зүүн бус нутагт биш хамгийн баруун хэсэгт тэр дундаа “буруу газарт” байгаа нь хамгийн том асуудал юм” гэж Вашингтон дахь Стратеги, олон улс судлалын төвийн эрчим хүч, үндэсний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Эдуард Чау ярьжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яам БНХАУ-ын засаг захиргаанд Алтайн төслийг дэмжих эсэхээр боломжит хамгийн ойрын хугацаанд шийдвэрлэх хүсэлтээ тавиад байна. Монгол Улсын хувьд 2014 онд Тажикистаны Душанбе хотноо анх удаа зохион байгуулсан Монгол-Орос-Хятад гурван улсын уулзалт, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр ч байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах санаачилгыг гаргасаар ирсэн. Хэдийгээр ложистик, эдийн засаг талаас нь харвал хамгийн боломжит хувилбар нь бид ч гэсэн улстөр болон өөр бусад шалтгаанаар эцсийн гаралгүй өдийг хүрсэн билээ.

*      *     *

Монгол Улс Хятадтай худалдааны хамгийн ойр түнш ч гэсэн социализмын үеэс ОХУ-ыг түшсээр ирсэн нь түүхэн үнэн. Одоо ч тийм. Хятад-Монголын хооронд итгэлцлийн асуудал оршин байдаг болохоор байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах асуудалд ч тодорхой хэмжээнд нөлөөлж байна.

“Харилцан итгэлцэж чадвал Хятад улс боломжийг ашиглан, үүсээд байгаа бэрхшээлийг даван туулж Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэж байсан юм.

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.51) 2018 оны 10 сарын 22

YOPON ULS GAL UNTRAAH NISDEG ROBOT BUTEEJ

0  |  0
Номын сан зарна .(202.21.102.174) 2018 оны 10 сарын 19

1910 20 30 40 50 60 70 80 90 онд хэвлэгдсэн маш ховор чанар сайн хууль эрх зүй уран зохиол түүх газар зүй толь бичиг атласнаас бүрдсэн номнуудтай номын сан зарна .95123505 .

0  |  0
Top