Их аварга Хакүхогийн баруун өвдөгний мэс засал амжилттай болжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн нь амжилттай болжээ. Аварга өчигдөр /2018.10.18/ мэс засалд оржээ.

Киодо агентлагийн мэдээлснээр,  намрын башёд ганц ч унаагүй түрүүлсэн Хакүхо аварга баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм. "Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр /2018.10.19/ уулзаж, ирэх сарын Кюүшю башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.

Есдүгээр сарын башёд түрүүлснээр Хакүхо аварга мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номын сан зарна . (202.21.102.174) 2018 оны 10 сарын 19

1910 20 30 40 50 60 70 80 90 онд хэвлэгдэн түүх уран зохиол газар зүй толь бичиг хууль эрх зүй атласнаас бүрдсэн маш ховор ёанар сайн нгомнуудтай номын сан зарна .95123505 .

0  |  0
Top