“Facebook”-ийн хувьцаа эзэмшигчид Марк Зукербергийг огцруулахыг хүслээ

  “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукербергийг гүйцэтгэх захирлынх нь албан тушаалаас чөлөөлнө гэжээ. “Facebook Inc” компанид хувь эзэмшдэг төрийн өмчит дөрвөн том хөрөнгө оруулагч нь Гүйцэтгэх захирал Марк Зукербергийг “Facebook” олон нийтийн сүлжээнд үүссэн асуудлаас болж үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан байна.

“RT” агентлагийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид нь бусад томоохон компаниудыг Зукербергийг огцруулах асуудал дээр санал нэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэдний саналыг Нью-Йорк хотын санхүүгийн хэлтэс, Иллинойс, Род-Айланд, Пеннсилваниа мужийн төрийн сангийн эрхлэгч нар дэмжиж байгаа аж.

Өмнө нь 2017 онд Марк Зукербергийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гарч байсан ч компанийн гадна асуудалд түүний нөлөө их байсан учир яаж ч чадаагүй гэдэг. Энэ удаагийн саналыг ирэх 2019 оны тавдугаар сард болох компанийн хувь эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх гэнэ. Мөн хараат бус ТУЗ байгуулж, компанийн дотоод хяналтыг сайжруулах төлөвлөгөөтэй байгаагаа хөрөнгө оруулагчид нь мэдэгдсэн байна.

“Facebook” цахим сүлжээ сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан гэж буруутгагдсан билээ.

Энэхүү сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг уг асуудлаар АНУ-ын Конгресст дуудагдан мэдүүлэг өгч байсан юм. "Facebook” хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлчээр хакеруудын халдлагад өртөж, 90 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан гэсэн дуулиан мөн гарсан.

Глава Facebook Марк Цукерберг на отрытых слушаниях в конгрессе США. 10 апреля 2018

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page