”Номин” сүлжээ дэлгүүрийг НЭГ ТЭРБУМ төгрөгөөр торгожээ

 “М-Си-Эс Кока Кола” компани ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг "Номин" сүлжээ дэлгүүртэй үгсэн тохиролцож нийлүүлдэг талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иржээ.

Гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгахад, “М-Си-Эс Кока Кола” компани нь  “Номин" сүлжээ дэлгүүр, "Скайхайпер маркет" зэрэгт бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлэхгүй байхаар тохиролцож, гэрээ байгуулсан. Улмаар, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн тул “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-иудад 11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иймд, бусад үйлдвэр, аж ахуй эрхлэгчдэд сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Өрсөлдөөний тухай хуулиар бараа, бүтээгдэхүүний борлуулах үнэ, жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож, тухайн зах зээлд нэг үнээр борлуулах гэрээ байгуулахыг хориглосон байдаг тул аж ахуй эрхлэгчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг ШӨХТГ-аас анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

Tsetsegee [ 202.55.188.34 ]      |     2018 оны 10-р сарын 27 -нд, 00:23 минутанд

Huuli durmiinhee zugees zov zohistoi arga hemjeeg shudarga avchee. Hoishid ch dahin dahin tom suljee delguuruuded genetiin shalgakt oruulj baih n zov bolov uu gej bodij bainaa. Mon hugatsaa duussan buteegdehuunii on sar odriig zasdag zardag taluud bainga garch baidgiig anhaarah n zuitei bolov uu.

zochin [ 64.119.21.246 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 04:23 минутанд

SANSAR MARKETAD SONIRHOLTOI HUNSNUUD TRIPOKO JURJIIN SHUUS HUS MODNII SHUUS KVAS

Зочин [ 66.181.188.45 ]      |     2018 оны 10-р сарын 21 -нд, 00:13 минутанд

Хүүгээ Бензини нэмэгдэл г ингэж хорьж нэмсэн бол торгож арга хэмжээ авах ай авч чаддаг болов уу чааваас ьаа

Зочин [ 150.129.141.243 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 14:24 минутанд

Хямд үнийн баталгаа гж хаа ч бдгүй хачин мэнжмэнттй сонин газра.Гадуур борлуулах үнэс н заавл доошлуулж аваад адилхн зарчдг.энийгэ ингээд зарлачдг.бусд н миний ч адилдо

Sss [ 211.36.157.194 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 09:24 минутанд

Het tuilshirah hereggui dee Homin mongoldoo l sain busad ni bas adilhan daa

Зочин [ 122.201.22.248 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 16:13 минутанд

МСS-г бас торгох хэрэгтэй нул хор,Номин үйлчилгээ муутай үнэ ихтэй бас чааваасдаа ш дээ торгох нь зөв

Nymaa [ 202.179.27.13 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 11:16 минутанд

gol n nuguu xed n tulluu yu

zochin [ 64.119.23.232 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 07:19 минутанд

Нэг үнээр борлуулах нь зөв биш үү. өөр байлгаж болохгүй гэдэг биш үү. Ойлгох юм алга.

иргэн [ 202.179.27.228 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 07:01 минутанд

Эм Си Эс Номин компаниуд ийм л Олиггүй ш дээ

bad [ 124.158.110.82 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 07:00 минутанд

үйлчилгээ даанч муу. хүмүүстээ сургалт хиймээр юм!!

Go to top of page