Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг ЯЛЛАГДАГЧААР татлаа

Өнгөрөгч долоо хоногт айлын гэрт санаатайгаар гал тавьсан хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат, 21 настай, иргэн Н үерхэж байсан найз залуугийнхаа гэрт гал тавьсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагджээ.

Дээрх хэргийн талаар хохирогч гэх иргэн О нь “Гэрээс бичиг баримт эд зүйлс хулгайлж гарахдаа санаатайгаар гал тавиад зугтаж амжилгүй баригдсан. Над руу болон миний ойр дотны хүмүүс рүү чат бичиж, гэрийг чинь дахин шатаана гэх мэтээр дарамталж байна” хэмээжээ.

Харин сэжигтэн Н-ыг өнгөрөгч мягмар гарагт буюу аравдугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр цагдаад мэдүүлэхдээ "О өөрөө гэрээ шатаачихаад ээж, ааваас минь мөнгө нэхэмжилж байгаа" гэжээ.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 66.181.181.44 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 06:22 минутанд

GUTGELEG HETREHEER GEMT HEREG BOLDOG

Zz [ 176.179.153.244 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 07:35 минутанд

Setgetsiin uvchtei gichii ve

Go to top of page