Г.Ганбаяр: Сургалтын хөтөлбөр бол хэн дуртай нь оролддог ХЯМДХАН зүйл биш

Японы Засгийн газрын ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS" төсөл сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх аргачлалыг бэлэн болгож өнөөдөр БСШУСЯ-нд гардуулан өглөө. Арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр оролцсон юм. Тэрээр, “Сургалтын хөтөлбөр бол хэн дуртай хүн нь оролдоод байдаг хямдхан зүйл биш. Тогтолцоо тогтвортой  тасралтгүй ажиллах нь чухал.

Үүнийг шийдвэрлэхийн тулд яамнаас Жайка Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн менежментийг  сайжруулах удирдамж аргачлал бэлэн боллоо. Энэ аргачлалд сургалтын хөтөлбөрийн циклийг 10 жил болгох санал тусгагдсан. Өмнөх жилүүдийн алдааг засах, төлөвлөх, үнэлэх, гүйцэтгэх, сайжруулах аргачлалаар хөтөлбөр шинэчлэхэд зайлшгүй шаардлагатай үе шат үйл ажиллагааны загвар юм.  Цаашдаа бид нэгдмэл зорилготой нэгдсэн төлөвлөгөөтэй өөрчлөлт хийснээр боловсролын тогтолцоо тогтвортой үйл ажиллагаа тасралтгүй болж боловсролын чанар сайжирна” гэлээ.      

“ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид БСШУСЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх“(PROCESS) төслийн хүрээнд боловсруулсан юм. Тус аргачлалыг БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм. 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

багш [ 202.9.42.253 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 06:42 минутанд

Энэ хүн ЕБС ийн талаар том том мултрах цаг нь, мэдлэг нь, эрэмбэ нь болоогүй.

zochin [ 43.242.243.220 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 09:25 минутанд

zindaag olon huvaahtai l adil

Go to top of page