Брэдли Купер гэр бүлийнхээ нууцыг дэлгэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

  Модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар 2017 онд аав, ээж болсон билээ. Тэд охин Лея де Сенагаа олон нийтээс аль болох нууц байлгадаг. 32 настай Ирина, 43 настай Брэдли нар хувийн амьдралаа ч нууц байлгахыг хүсдэг аж. Тэгвэл Брэдли Купер саяхан гэр бүлийнхээ нэгэн нууцыг дэлгэжээ. Ирина Шейк охиндоо байнга орос хүүхэлдэйн кино үзүүлдэг талаар нөхөр нь ярьсан байна. Тэд охиныхоо хүмүүжилд орос дуу, киног ашигладаг гэнэ. Брэдлигийн гэрт өглөөнөөс орой хүртэл орос дуу явдаг аж. Жүжигчин эр орос хэл мэдэхгүй ч уг дуунуудыг цээжээр мэддэг, бас их дуртай болсноо хэлжээ.

Брэдли Францын “Quotidien” шоу нэвтрүүлэгт оролцохдоо “Байнга аялдаг дуугаа нэрлээч” гэсэн асуултад дандаа Оросын хүүхэлдэйн киноны дуунуудыг нэрлэсэн нь олныг хөгжөөжээ. Мөн Антошкагийн тухай дууг хайртай хүнтэйгээ үдшийг хамт өнгөрүүлэхдээ тавихад тохиромжтой гэж хэлсэн нь уг шоуны үзэгчдийг инээлгэсэн байна. Цахимаар хүмүүс “Ирина Шейк, Брэдли Купер нар шөнө “Антошка” дууг тавьдаг” гэж хошигнох болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top