ЭРЧҮҮД: Одоо байгаагаасаа залуу харагдах ШИЛДЭГ 9 АРГА

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

 Бид бүгд л хорвоогийн жамаар нас ахиж хөгширдөг. 2014 онд америкчууд мэс заслын болон мэс заслын бус аргаар гоо сайхандаа 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн судалгаа гарчээ. Гайхалтай нь зовхи өргөх, арьс татуулах, царайгаа янзлуулах /биологийн наснаасаа залуу харагдах зорилгоор/ зэрэг түгээмэл гоо сайхны мэс засал хийлгэх эрэгтэйчүүдийн тоо 375 хувиар өссөн болохыг Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс мэдээлсэн байна. Гэхдээ та цаг хугацааг хэдхэн жилээр ухраахын тулд их мөнгө төлж, өөртөө мэс хүргэх шаардлагагүй болсныг дуулгахад таатай байна. Хэв маягаа өөрчлөх, гоо сайхны бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх мэргэжилтнүүдийн зөвлөгөө таны мөнгийг хэмнээд зогсохгүй улам залуу харагдуулах болно.

-ИНЭЭМСЭГЛЭ-

 

Өнгө алдсан, шарласан шүднүүд гарцаагүй нас ахисны шинж билээ. Хурдан цайруулагч бүтээгдэхүүн байлаа ч таныг хиймэл, хуурамч харагдуулдаг бөгөөд шүдийг тань одоо байгаагаас ердөө багахан л цайвар болгодог. Хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар энэ төрлийн бүтээгдэхүүний зарим нь бусдаасаа илүү үр дүнтэй нь ч бий. Таныг хэдэн настай болохыг хамгийн түрүүнд тодорхойлдог зүйл бол шүд. Тиймээс цаг алдалгүй эмчид үзүүлж, хэрэглэдэг оогоо солиод үзээрэй. Амны хөндий, шүдэндээ сэтгэл хангалуун байна гэдэг хэнтэй ч өөртөө итгэлтэй харилцах боломж бүрдүүлдэг таны хамгийн энгийн зүйл юм шүү. Инээмсэглээд бай.

-ҮСЭЭ ӨӨРТӨӨ ЗОХИХ ХЭЛБЭРЭЭР ЗАСУУЛ-

Таны үсний засалт гадаад төрхийг тань даруй 10 насаар залуу эсвэл хөгшин харагдуулах чадвартай. Төлснийхөө хэрээр авна гэдэг дээ. Мэргэжлийн үсчин Ваон Акорд “Эрчүүд хамаг мөнгөө хослол юм уу зангианд зориулдаг. Харин залуус үсэндээ 25 орчим доллар зарцуулж байгаагаа сайрхан ярьж байна. Маш олон залуус бүтээгдэхүүн үйлчилгээнд хэдий хэр мөнгө төлнө, төдий чинээ залуу сайхан харагддаг гэдгийг огт ойлгодоггүй. Үсээ 300 доллараар засуулаад гарч байгаа залуучууд дахин эргэж ирдэггүй ч гэлээ тэд өөрсдөдөө хэзээ ч мартагдахааргүй мэргэжлийн зөвлөгөө авсан байдаг” гэжээ. Танд үсэндээ зарцуулах хангалттай төсөв байхгүй ч гэсэн дор хаяж нэг удаа мэргэжлийн стилистээс зөвлөгөө авахыг Акорд зөвлөж байна. 

-НҮДЭЭ САЙХАН ХАРАГДУУЛ, ЗОВХИО ӨӨДРӨГ БАЙЛГА-

Эрчүүдийн нүүрний булчин илүү хүчирхэг байдаг учраас 40 нас даваад дух, зовхи болон шанхны хэсгээрээ үрчлээтэж эхэлдэг гэж Миами дахь арьсны өвчин судлалын эмч Хийтер Вүүлери-Лойд хэлсэн байдаг. Арьсны өнгөн хэсэг нь гадаад орчинд илүү мэдрэг, өртөмтгий байдаг бөгөөд ихэнх эрчүүдийн нүдэнд 35-40 насны хооронд насыг нь илтгэсэн үрчлээ бий болдог аж. Эрэгтэйчүүд ядрангуй харагдахгүйн тулд нүднийхээ эргэн тойрон дахь суларч, унжсан арьсыг дүүргэх хэрэгтэй. Ингэхийн тулд дийлэнх эрчүүд гоо сайхны мэс засалд ордог ч маш сайн унтаж амрах нь илүү нөлөөлдөг байна.

-НАРНААС ХАМГААЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭ-

Арьс гоо заслын мэргэжилтнүүд нарнаас хамгаалах тосыг үргэлж түрхэж заншихыг зөвлөдөг. Энгийн мэт сонсогдох боловч нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсны харагдах байдалд үлэмж ялгаа мэдэгддэг байна. Ингэснээр арьсны бүтцийг сайжруулж гэмтлийг буруулдаг нь тогтоогджээ. 

-БҮҮ НОЙРМОГЛО-

Залуу хүн ердөө таван цаг унтахад л хангалттай гэж нэгэн мэргэжилтэн зөвлөсөн байна. Мэдээж энэ зөвлөгөө ахимаг насны эрчүүдэд огт хамааралгүй юм шүү. Ахимаг насныхны хувьд хэтэрхий их уусан, эсвэл бага зэрэг дуг хийх шаардлагатай үед нойрноос сэрэх хэцүү байдаг. Энэ үедээ сахлаа цэвэрхэн засах эсвэл хуссанаар байгаагаасаа овортой харагдахаас сэргийлэх болно. Нэг талаараа сахал бол НАС НЭМЭГЧ гэж ойлгож болно. 

-ҮРЧЛЭЭСЭЭ АРИЛГА-

Хэрвээ таны нүүрэнд гүн үрчлээнүүд үзэгдэх болсон бол шийдвэртэй алхам хийх цаг нэгэнт болжээ. Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад үрчлээнээсээ түргэн салахыг эрмэлздэг учраас аль болох бага зардлаар түргэн хугацаанд арилгахыг боддог. Гэхдээ манай Монгол эрчүүдийн хувьд үрчлээг чимэг гэж үзэх нь элбэг. Хэрвээ та үрчлээндээ үнэхээр санаа зовж байгаа бол арьс, гоо заслын мэргэжлийн эмчид хандаарай. Эсвэл эхнэртээ ч юм уу. 

-АРЬСАА ЧИЙГШҮҮЛ-

Нар салхинд олон цагаар явах, гүйх зэрэг амьдралын хэв маяг, хүчин зүйлүүдээс хамаарч үрчлээ нэмэгдэж, тодорч байдаг. Сахлаа хуссанаар тэр хавийн арьс өдөр бүр гуужиж байдаг учраас эрэгтэйчүүд нүүрний бусад хэсэгтэй харьцуулахад дух орчмоороо илүү наранд түлэгддэг байна. Тиймээс, ялангуяа өвлийн цагт усан суурьтай, чийгшүүлэгч бүтээгдэхүүн илүү хэрэглэхийг зөвлөж байна. 

-ИДЭВХИТЭЙ АМЬДАР-

Нас ахих нь “аятайхан зүйл биш” ч гэлээ төрсөн өдрийн мэндчилгээ авах нь нэмэгдэж танд “нас бол тоо” гэдгийг мэдрүүлдэг. Олон олон төлбөр тооцоонууд, хүүхдүүд эсвэл ажлынхаа улмаас та өөрийн залуу настай холбоотой эд зүйл юм уу хүмүүсийг мартчихсан юм биш биз? Эдгээрийг буцааж авчрах нь хэцүү даалгавар ч гэлээ гүйх, иогоор хичээллэх, бүр бясалгах хийх замаар өөрт байгаа стрессээсээ бага хэмжээгээр салах боломжтой. 

-ЖИНГЭЭ БАРЬ-

Нүүр царайгаа янзлуулах, үсээ засуулахаас гадна залуу харагдах нэг хүчин зүйл нь жингээ барих гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. 50 гаруй ихрүүд дунд явуулсан судалгаанаас харахад 55-аас доош насны жингийн илүүдэлтэй хүмүүс байгаагаасаа илүү овортой харагдаж байжээ. Илүүдэл жин нь нүүрний арьсны сулрал болон эрүүний унжилтын шалтгаан гэдгийг өөрсдийн судалгаандаа тусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.220) 2018 оны 10 сарын 19

2045 onoos hun munh nastai boloh labortort ordog bolno

0  |  0
Top