Нийслэлийн Газрын албанаас энэ жил Баянзүрх дүүрэгт нийт найман авто зам шинээр барих бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 86 нэгж талбарын 30.009 м2 буюу 3 га газар өртөж, нийт 7.94 км авто замыг шинээр тавих ажлыг хийж байна.
Шинээр авто зам тавих ажилд 86 иргэн идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлжээ.
Тухайлбал,
- Баянзүрх дүүргийн 5 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг холбосон Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх авто зам,
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль, хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил,
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий Цайз захаас хойш өгсөх авто зам,
- Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд талд замын засварын ажил,
- Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам,
- Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хороо, Зүүн 4 замын уулзвар, гүүрэн гарцын барилгын ажил,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Өгөөмөр зах орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон авто машины нүхэн гарц,
- Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих ажил тус тус хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
тэгмээр дээ..дан ганц засгийн газрын буруу гэж юу байхав дээ...иргэдийн хойрго байдал ч их сөргөөр нөлөөлж байгаа..хурдхан газраа чөлөөлөөд орон сууцанд орж утаагаа арилгамаар байна шүү..
АМЖИЛТ ХYСЬЕ