ТОГЛОЛТ: ”Люмино”-г дагаж цэнгэсэн 20 жил

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

"Люмино" хамтлаг 1998 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй, өөрсдийн үнэнч сонсогч, фенүүдтэй болсон цөөхөн хөвгүүдийн хамтлагийн нэг билээ.

Монголд хип хоп урсгалыг таниулж, хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг гэж тэднийг дүгнэдэг. Анхны гаргаж байсан дуунуудыг нь одоо ч залуус сонсох дуртай байдгаас ингэж дүгнэж болно.

"Люмино" хамтлагийн уран бүтээл 2012 оноос эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байгаа. Тэгвэл "Люмино" хамтлагийнхан 20 жилийн ойн баярын тоглолтоо өчигдөр /2018.10.19/ "Crocus event hall"-д хийлээ.

Тоглолтод бүх цаг үед хит болж байсан нийт 39 дуугаа дуулсан юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар On&Off продакшн ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top