Амьдрал дээр таагүй харилцаатай ч дэлгэцэнд сайхан хайр бүтээсэн жүжигчид

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

 Райан Гослинг & Рэйчел Макадамс

"Өдрийн тэмдэглэл" киноны зураг авалтын үеэр, 2004 он.

Райан Гослинг, Речэл Макадамс нар хамтран кинонд тоглосон нь тийм ч сайхан санаа биш байв. Жүжигчид кино бүтэх хугацаанд маш их маргалдаж, хараалын үг урсгадаг байсан аж. Райан Гослинг шинэ хамтран тоглогч олж өгөхийг хүртэл шаардаж байсан гэхээр тэдний харилцаа тийм ч таатай байгаагүй бололтой. Хамгийн гайхалтай нь тэд амьдрал дээр хоорондоо таардаггүй байсан ч кинон дээрээ хайрын романсыг маш гайхалтайгаар харуулж чаддаг. "Өдрийн тэмдэглэл" кинонд хамтран тоглосныхоо дараа жил гаруй хугацаанд болзох оролдлого хийсэн боловч тун удалгүй салсан билээ.

Леонардо Ди Каприо & Клэйр Дэйнс

"Ромео, Жулетта" киноны зураг авалтын үеэр, 1996 он.

Энэ үед Лео 21 настай, харин Клэйр 16 настай, дөнгөж жүжигчний карьераа эхэлж байсан юм.  Ди Каприо өөрийн хамтрагчаа хэтэрхий хатуу, тэвчээртэй гэж үздэг байсан учир байнга инээмсэглэж, үнэн сэтгэлээсээ жүжиглэдэг байжээ. Энэ нь Клэйрт маш төвөгтэй санагддаг байсан талаар хожим ярьсан байдаг.

Жейми Дорнан & Дакота Жонсон

"Грейгийн амьдралын 50 сүүдэр" киноны зураг авалтын үеэр, 2015 он.

Хоёр жүжигчний жинхэнэ харилцааны талаар үнэнийг олж мэдэх хэцүү. Тэдний эргэн тойронд маш их цуу яриа, хов жив байдаг боловч үнэн эсэх нь таавар хэвээр. Жүжигчид бие биенээ тэвчиж чаддаггүй байсан ба энэ харилцаа нь Жейми Дорнаны хартай эхнэрээс үүдэлтэй гэдэг. Магадгүй энэ яриа л тэдний тухай ярианы хамгийн бодитой мэдээлэл байж мэдэх юм.

Том Харди & Шарлиз Терон

"Mad MAX" киноны зураг авалтын үеэр, 2015 он.

Хүчирхэг карьертай хүмүүс нэг кинонд тоглох нь гарцаагүй зөрчил үүсэх шалтгааны нэг болдог ажээ. Анхны зураг авалтын үеэр тэд хоорондоо маш хүчтэй маргалдсан гэдэг бөгөөд энэ нь тэдний хувьд нэг кинонд хамтран тоглосон анхны тохиолдол байжээ. Үүнээс хойш киноны зураг авалт дуусах хүртэл тэдний таарамжгүй харилцаа үргэлжилсэн ч кино дууссаны дараа харин тэд маш сайн найзууд болсон.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top