ДАШТ: О.Үйтүмэн эхний өрсөлдөгчөө яллаа

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн Монголын тамирчдын салхийг амжилттай хагаллаа.

Тэрбээр эхний барилдаандаа БНХАУ-ын бөх Зушен Линийг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр О.Үйтүмэн 1/8 шигшээд Пан-Америкийн хошой аварга Кубын Юриески Торребланкатай хүч үзэх болж байна. Түүний жинд АНУ-ын Давид Тайлор эхний даваанд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданиг 11:6-гаар яллаа.

Унгарын Будапешт хотод өнөөдөр /2018.10.20/ эхэлж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-нд 114 орны 860 бөх оролцож байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болох ба Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдана.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 202.179.26.80 ]      |     2018 оны 10-р сарын 21 -нд, 10:05 минутанд

erhii ni avsan tv bgaa yumuu uzmeer bna

дугар [ 66.181.161.106 ]      |     2018 оны 10-р сарын 20 -нд, 09:52 минутанд

Үзэх боломжийг хэлж ѳгѳѳч

Go to top of page