ДАШТ: Г.Мандахнаран эхний өрсөлдөгчөө ялж, 16-д шалгарлаа

"Будапешт-2018" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдрийн барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая 74 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 1/16 шигшээд 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Сербийн Заур Эфиндевийг 8:0-ээр яллаа.

Г.Мандахнаран дараагийн барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Азербайжаны Абубакр Абакаровтой барилдана.
 
ДАШТ-нд 114 орны 860 бөх оролцож байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болох ба Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэж байгаа.

Одоогоор О.Үйтүмэн, Т.Түвшинтулга нар эхний өрсөлдөгчөө ялаад байна.  

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page