ДАШТ: О.Үйтүмэн, Т.Түвшинтулга нар II тойрогт ялагдал хүлээлээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 86 кг-д хүч сорьсон О.Үйтүмэн хоёрдугаар тойрогт Пан Америкийн аварга, Кубын бөх Юриески Керальтад 4:2-оор ялагдлаа. “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн Монголын тамирчдын салхийг амжилттай хагалж, эхний барилдаандаа БНХАУ-ын бөх Зушен Линийг оноогоор цэвэр ялсан ч дараагийн тойрогт ийн ялагдал хүлээв. 

Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдсөн Оюутны дэлхийн аварга, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдал хүлээлээ.

Манай бөхчүүдийг ялсан ОХУ, Кубын бөхчүүд шигшээд шалгарсан тохиолдолд дагах барилдаан гарна.

Унгарын Будапешт хотод өнөөдөр /2018.10.20/ эхэлж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-нд 114 орны 860 бөх оролцож байгаа. 

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж, Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар дэвжээнд гарч байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page