Зодог, шуудагтай Шохей Оно ба “Монгору сүмо”

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Монголд гурав хоногийн хугацаатай ирсэн "Рио-2016” олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы Шохей Оно өнөөдөр /2018.10.20/ буцжээ.

Түүнийг Японы мэргэжлийн сүмод хүч үзэж байсан Токүсэгава Б.Ганболд, мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нарын бөхчүүд Монголд урьж, жүдогийн алдарт бөх Монголд байх хугацаандаа жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхантай болон “Увс нуур” үндэсний бөхийн дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж, туршлага солилцсон юм.

Үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн, монгол үндэсний бөхийн бэлтгэл хийх нь түүнд таалагдсан бололтой. Инстаграмдаа “Монгору сүмо” гэсэн тайлбартайгаар зургууд нийтэлжээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.101.212) 2018 оны 10 сарын 21

mgl zaluuch.da naad unjsan gedsend ee anh.rch sejg.n haragdaj zaluu uls bie zuv hugj.lch umhii yum .d yaj mgl ohid mini hamt amdardag bna

0  |  0
Кк(202.9.43.210) 2021 оны 07 сарын 27

Увсын далдагануур заргач нөхөд урьж авчирсын биздэ ха хааа

0  |  2
Top