ДАШТ: Г.Мандахнаран, Н.Золбоо нар ялагдлаа

Б.Туяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

 Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүч үзэж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Г.Мандахнаран хоёрдугаар тойргийн барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Азербайжаны Абубакр Абакаровтой хүч үзэж, барилдааны сүүлийн хоромд 5:6 харьцаагаар ялагдал хүлээлээ. Манай бөх  эхний тойрогт Сербийн Заур Эфиндевийг 8:0-ээр ялж, гараагаа сайн эхэлсэн билээ.


Г.Мандахнарангийн өмнө тэмцээний 125 кг-д өрсөлдөж буй Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо барилдсан. Н.Золбоогийн хувьд эхний тойрогт гоц мөргөсөн ч 1/8 шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, АНУ-ын Ник Гвяздовскитэй өрсөлдөн, 4:9 харьцаагаар барилдаан дуусч, өрсөлдөгч бөх нь яллаа. Н.Золбоо өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнд ялагдаж байсан юм.

Ингэснээр өнөөдөр барилдсан манай дөрвөн тамирчин бүгд 1/8 шигшээ барилдаанд ялагдлаа. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарсан тохиолдолд манайханд дагах барилдаан гарна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш /2018.10.21/ болох юм.

2018.10.21  

  • 16.45 - 17.30 Нээлтийн ажиллагаа 

Эрэгтэй /57, 65, 79, 92 кг/

  • 10.30 - 15.30 Урьдчилсан барилдаан 
  • 17.45 - 18.45 Хагас шигшээ 

Эрэгтэй /61, 74, 86, 125 кг/ 

  • 10.30 - 15.30 Дагах барилдаан
    19.00 - 21.30 Финал
Унгарын Будапешт хотод өнөөдөр /2018.10.20/ эхэлж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-нд 114 орны 860 бөх өрсөлдөж байна.

Өнөөдөр
чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдлаа. Т.Түвшинтулга, О.Үйтүмэн нарын хувьд мөн эхний тойрогт ялж, хоёрдугаар тойрогт ялагдсан. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.217) 2018 оны 10 сарын 21

Эд одоо яах гэж явсан улс юм бол, жуулчилж яваа гэж ойлгоод яваа юм болов уу

Top