Месси гэмтэл авч, Эль-Класикод оролцож чадахгүй боллоо

Ойрын нэг долоо хоногийн хугацаанд хоёр чухал том тоглолтыг хийх ёстой “Барселона”-гийн хувьд таагүй үйл явдал боллоо. Өчигдөр /2018.10.20/ Испанийн Ла лигийн есдүгээр тойргийн “Барселона”-“Севилья”-гийн тоглолтын үеэр Лионель Месси гартаа гэмтэл авч, талбайг орхив. Түүнийг гэмтлийн улмаас ойролцоогоор 21 хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй гэсэн мэдээлэл одоогийн байдлаар гараад байна. “Барселона” Аваргуудын лигт Италийн “Интер”-тэй тоглох ёстой байгаа. Харин дараа нь энэ сарын 28-нд “Реал Мадрид”-тай хийх чухал тоглолт болох юм. Гэвч Эль-Класикод Месси оролцож чадахгүй боллоо.


www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 64.119.20.151 ]      |     2018 оны 10-р сарын 21 -нд, 17:24 минутанд

Хурдан эдгээрэй хайртай шүү .

Go to top of page