ТАСС: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэж болно

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Солонгосын хойгт энх тайван тогтоож, цөмийн зэвсэггүйжүүлэх яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох боломжтойг ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Одоогоос яг арван жилийн өмнө байгуулсан зургаан талт яриа хэлэлцээ хэлбэрийн хувьд сайн байсан ч агуулгын хувьд тодорхой үр дүнд хүрээгүй тул дахин эмхлэн байгуулах ёстой гэж үзэж байгаа юм.

“Монгол Улс өнгөрсөн хугацаанд Солонгосын хойгийн нөхцөл байдалд анхаарч санаачилга гаргасан. Тиймээс долоон талт яриа хэлэлцээрт нэгэн орох боломжтой” гэж ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Игорь Моргулов ярьжээ.

Солонгосын хойгт энх тайван тогтоох, цөмийн зэвсэггүйжүүлэх зорилгоор 2008 онд ОХУ, БНХАУ, Умард болон Өмнөд Солонгос, Япон, АНУ зургаан талт яриа хэлэлцээрт нэгдэж байсан билээ. Дашрамд сануулахад энэ сарын 6-8-ны өдөр Умард Солонгос болон Японы тагнуулын албаныхан Улаанбаатар хотод уулзсан тухай Японы “Kyodo” агентлаг мэдээлсэн юм.

Б.Азаа

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(103.194.176.116) 2018 оны 10 сарын 22

orhi tsaashaa

0  |  0
Барс(45.117.35.3) 2018 оны 10 сарын 21

үнэхээр боломж олдвол орох нь зөв байлгүй яахав, ийм яриа хэлэлцээрт сүпер гүрнүүдтэй сууж ярилцана гэдэг улс орны нэр хүнд, гадаад харилцааны туршлага энэ тэр гээд олон талын ач холбогдолтой зүйллдэ

0  |  0
зочин(202.9.43.24) 2018 оны 10 сарын 21

олон долоон хэрэгтэй хэрэггүй гэрээ хэлэлцээрт орж байж хүзүүндээ олс углав манайхан хэзээ ард түмэндээ хэрэгтэй гэрээ хэлэлцээр байгуулж байсан юм бэ?

0  |  0
Top