Хабибын аав Макгрегорыг самбо бөхийн ДАШТ-нд оролцохыг урьжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Холимог тулааны ноён оргил UFC 229-н шинэхэн аварга Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедов хэвлэлийн хурал зарлаж удахгүй болох Самбо бөхийн ДАШТ-нд урьж, Хабибтай самбо бөхөөр барилдахыг санал болгожээ.

“Би сайн найз Олег Николаевич Тактаров болон Макгрегор нарыг удахгүй болох тэмцээнд хүндэтгэлтэйгээр урьсан. Макгрегорын доромжлолыг би уучилсан. Аливаа зүйлд энэрэнгүй байх ёстой” гэж Нурмагомедов фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Дагестаны Каспийск хотод Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм. ОХУ-ын нэрт тулаанч Хабиб Нурмагомедов холимог тулаанд хөл тавьснаасаа хойш 27 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан юм. Мөн тэрээр байлдаан самбо бөхийн ДАШТ-нд 2009, 2010 онд дараалан түрүүлж байсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kinjal(103.212.117.23) 2018 оны 10 сарын 22

ochih heregtei

0  |  0
Top