Хөлбөмбөг: Европ тивийг зорьсон монгол хөвгүүд

Б.Туяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит "Пушкаш академи"-д суралцаж буй Г.Ганбаяр, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, спортын амжилтаараа манлайлж буй сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Пушкаш академийг 2016 онд зорьж, өдгөө мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан тоглож байгаа Г.Ганбаярын тоглолтын ур чадвар улам дээшилсээр байгаа аж. Г.Ганбаяр 19 хүртэлх насныхны лигийн дөрвөн тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн нь үүнийг нотолно.

Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, сахилга батаараа өндөр үнэлэгдэж, тоглолтын ур чадвар нь өсөн нэмэгдэж байгааг Унгар дахь төлөөлөгчид бидэнд мэдээллээ.

Унгарын "Пушкаш академи"-д 2016 оноос Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Б.Амгаланбат, А.Дөлгөөн, П.Ууганбат, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо гэсэн найман хүүхэд суралцаад буй билээ.


Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.0.36) 2018 оны 10 сарын 21

Bayar xurgie amjilt xusie

unshigch(85.0.95.245) 2018 оны 10 сарын 21

bygded ni amjilt hysie

Top