Дуучин Ашер зохиогчийн эрх зөрчсөн тул 44.3 сая ам.доллар төлнө

АНУ-ын Филадельфи хотоос гаралтай ая зохиогч, дуучин Даниел Марино нэрт дуучин Ашераас зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор 44.3 сая ам.доллар гаргуулахаар болжээ. Даниель Марино 2000-2001 онд Филадельфи мужийн нэгэн цэнгээний газарт ажиллаж байхдаа “Club Girl” гэх дууг зохиож, улмаар төрөлх мужид нь алдаршсан байна. Харин нэрт дуучин Usher 2004 онд Destro Music дуу бичлэгийн студид “Bad Girl” болгон нэрийг нь өөрчилж олон нийтэд цацсан билээ.

Олон нийтэд цацагдсанаас хойш жинхэнэ зохиогч Даниель Марино олон өмгөөлөгч шүүгчид хандан 2011 оноос эхлэн муж болон холбооны хэд, хэдэн шүүхэд хандаж байсан билээ. Филадельфи хотын шүүхээс зохиогчийн эрх зөрчсөн Данте Бартон, Уилл Гайс нараас нөхөн төлбөр болгож 6.5 сая ам.доллар, учирсан хохирлыг барагдуулахын тулд  20.25 сая ам.доллар, Destro Music дуу бичлэгийн студиэс 17.35 сая ам.доллар тус, тус гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

“Манай үйлчлүүлэгч энэ асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх гэж бүтэн долоон жил хүлээлээ. Шударга ёс ялсанд баяртай байна” гэж Даниел Мариногийн өмгөөлөгч Френцис Малофи ярьжээ.

Зохиогчийн эрх зөрчсөн “Bad Girl” дуу нь Ашерын студийн дөрөв дэх цомог болох “Confession”-д багтсан 17 дууны нэг юм. Тус цомог худалдаанд гарснаасаа хойш 20 сая хувь, тэр дундаа зөвхөн АНУ-ын зах зээлд 10.3 сая хувь борлогдож байсан юм.


Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page