Буд гарагийг судлах Европын хоёр хиймэл дагуул амжилттай хөөрлөө

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Францын тусгай эзэмшлийн Гайанад байрлах сансар судлалын төвөөс Буд гарагыг судлах зорилготой хоёр хиймэл дагуул “Ариане 5” сансрын хөлгөөр амжилттай хөөрлөө. Нийтдээ долоон жил сансрын уудамд ажиллах хоёр хиймэл дагуул нарны таталцал буд гарагийн тойрог зам болон эргэлтэд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах зорилготой юм. Европын сансрын агентлаг, Японы сансар судлалын төв хамтран буд гарагийг судлах зорилготой “БепиКоломбо” төслийг эхлүүлсэн бөгөөд нийт 1.9 тэрбум ам.долларыг төсөвлөжээ.

“Бид буд гарагийн туйл, таталцал, агаар мандлыг судлах зорилготой. Түүнээс гадна нар гэгч том од хэмжээгээр жижиг буд гарагт хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэх зорилготой” гэж Европын сансрын агентлагийн төслийн менежер Ульрих Райнингхаус ярьжээ.

Хоёр хиймэл дагуулын нэг нь 2020 оны сүүл, нөгөө нь 2021 онынаймдугаар сард буд гарагийн ойролцоо, судлахад тохиромжтой цэг дээр хүрэхээр төлөвлөсөн байна. Дэлхийн сансар судлалын түүхэнд АНУ 2004 онд анх удаа амжилттай эхлүүлж байсан юм. Гэсэн ч орчны нөхцөл байдлаас шалтгаалан хүссэн үр дүндээ хүрэлгүй 2015 онд судалгааны хиймэл дагуул нь сүйрсэн билээ. Европын сансрын агентлаг “БепиКоломбо” төслийг амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа олон нийтэд зарлаад байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top