ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

“Будапешт-2018” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болж байна.

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ болон Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга дөнгөж сая эрэгтэйчүүдийн  61 кг-ын жинд дагах барилдаанаа хийв. Тэрбээр дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр ялснаар 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, Гүржийн бөх Бека Ломтазетэй хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Т.Түвшинтулга хоёр жилийн өмнөх "Дэлхийн цом"-ын тэмцээнд гүрж эрийг ялж байжээ.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар  01:00 цагт эхэлнэ.

ОУХМ Т.Түвшинтулгын хувьд эхний барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргизстаны бөх Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж, 1:2-оор ялагдал хүлээсэн юм. Ингээд Гаджимурад Рашидов аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай бөх өнөөдөр дагах барилдаанд гарах боломжтой болсон юм.

Мөн өнөөдөр тэмцээний хуваарийн дагуу хэсгийн барилдаанд зодоглож буй Т.Тулга эхний барилдаандаа яллаа.

ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж байгаа. 65 кг-ын жинд зодоглосон өсвөр үеийн Азийн аварга, Тахтийн цомын алт, Дмитрий Коркиний ОУТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ Т.Тулга эхний тойрогт 2017 оны ЕАШТ-ий хүрэл медальт, Словений Давид Хабаттай барилдаж, цэвэр ялав. Тэрбээр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Польшийн Магомедмурад Гажиевтэй хүч үзнэ.

Өнөөдөр барилдах бөхчүүдийн тухайд дараах байдлаар сугалаа таарчээ.

Э.БЭХБАЯР /57 кг/

Э.Бэхбаяр Ираны бөх, Азийн наадам болон тивийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри Нагарчитай оноолт таарчээ. Тэд хамгийн сүүлд Азийн наадмын хагас шигшээд учраа таарч, Э.Бэхбаяр 8:2-оор ялсан. Манай бөх эхний өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт, Европын мөнгө, гурван хүрэлтэй Беларусийн Уладзислау Андрейтай хүч үзнэ.

Т.ТУЛГА /65 кг/

Залуу тамирчин Т.Тулга эхний тойрогт Словений Давид Хабаттай учраа таарсан. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгө, Европын наадмын мөнгө, тивийн АШТ-ий алт, хошой мөнгөтэй Польшийн нэр дээр барилдаж буй дагестан эр Магомедмурад Гаджиев, Арменийн Валодия Франгульян нарын ялсантай нь хүч сорино.

П.ӨНӨРБАТ /79 кг/

Хашир турлагатай П.Өнөрбат эхний тойрогт Энэтхэгийн бөх Сачин Ратитай оноолт таарсан. Түүнийг ялбал БНСУ-ын Ман Хо Отой дараагийн даваанд өрсөлдөнө.

Л.ТӨРТОГТОХ /97 кг/

Л.Төртогтох эхний тойрогт хийлсэн. Тиймээс эхний барилдаандаа Казахстаны Нургали Нургайпулитай хүч үзэх ба түүнийг ялбал БНСУ-ын И Ёон Ку, Беларусийн Иван Янкоуски нарын ялсантай барилдана.

2018.10.21  

  • 16.45 - 17.30 Нээлтийн ажиллагаа 

Эрэгтэй /57, 65, 79, 92 кг/

  • 10.30 - 15.30 Урьдчилсан барилдаан 
  • 17.45 - 18.45 Хагас шигшээ 

Эрэгтэй /61, 74, 86, 125 кг/ 

  • 10.30 - 15.30 Дагах барилдаан
  • 19.00 - 21.30 Финал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.184) 2018 оны 10 сарын 22

tuwshintulga khurel medali khurtlee

0  |  0
Top