ДАШТ: Т.Тулга 1/4 шигшээд Энэтхэгийн бөхөд ялагдлаа

“Будапешт-2018” бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Т.Тулга 1/4 шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Энэтхэгийн бөх Бажранг Пуньяд 3:5-аар ялагдлаа.

2015 оны өсвөр үеийн Азийн аварга, Тахтийн цомын алт, Дмитрий Коркиний ОУТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулга өнөөдөр эхний тойрогт Словений Давид Хабатыг цэвэр, дараа нь Польшийн Магомедмурад Гажиевийг 2:1-ээр тус тус ялаад байсан.

Одоо түүнийг ялсан Энэтхэгийн бөх хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг ялсан тохиолдолд манай бөхөд  дагах барилдаан гарна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page