ТОМИЛОЛТ: Булган аймгийн Гурванбулаг сумын төлөөлөгч АМИА АЛДСАН хэргийн мөрөөр

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Хаа нэгтээ бүдэгхэн дуугарах мотоциклийн дуунаас өөр чимээ аниргүй, хөл хөдөлгөөн багатай сумын төвд сурвалжлах багийнхан ирлээ. Гандаж шарласан өвсний толгой сааралтаж, явж өнгөрсөн замын унааны тоос бужигнан үлдэнэ. Цаанаа л нэг дүнсгэр үзэгдэх сумын төвийн хойхно талд эзэнгүй нэгэн байшин бий.

Энэ бол Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын гэр, бас ажлын байр нь. Биднийг ирэхээс долоохон хоногийн өмнө энд гурван хүүхэдтэй таван ам бүл амьдарч байв.

Амьдарч байв гэсний учир нь хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга аравдугаар сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ослын улмаас нас барж, түүний эхнэр, гурван хүүхэд өнчирч үлдсэн харамсалтай хэрэг болсон юм. Биднийг очих үед талийгаачийн ажил явдал Улаанбаатар хотноо болж байгаа тул гэр нь цоожтой байлаа.

Талийгаач Э.Мөнхтулга Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очоод дөрвөн сар болж байжээ. Тэрээр Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад тус суманд төлөөлөгчөөр ирсэн аж. Энэхүү харамсалтай хэрэг явдал болохын өмнөхөн талийгаач удам залгах хүүгээ өлгийдөн аваад байсан ба хүүгээ нэг сар ч хүрээгүй нярай байхад нь хэзээ ч дахин уулзахгүйгээр орхин оджээ.

Энэхүү харамсалтай хэргийн араас үнэн, худал нь үл мэдэгдэх олон таамаг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон учир манай сурвалжлах баг хэргийн үнэн бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Гурванбулаг суманд очоод уулзсан бидний анхны хүн бол Сансар багийн цагдаа байв. Хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга нас барсан учир тус суманд дараагийн хүн томилогдон ирэх хүртэл багийн цагдаа нар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа тухай хэлсэн юм.

Орон нутгийнхны хэлж байгаагаар талийгаач хамгийн сүүлд шалгаж байсан хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл санааны дарамтад ороод байсан гэх ба зарим талаар энэ хэрэг явдал түүний үхэлд нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч тэдний дунд байлаа.

Талийгаачтай хамгийн ойр дотно байсан гэх хөрш талийгаачийн талаар ийн өгүүллээ.

-ТАЛИЙГААЧ АСУУГДАЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ВОЛЕЙБОЛЫН ТОР ХИЙЖ ӨГЧЭЭ -

Тэрбээр,

“Талийгаачийг зургаан сард энэ ажлыг хүлээж авсан цагаас нь л мэднэ. Манай ажил хажууд нь байдаг. Хүүхдүүд нь манай хүүхдүүдтэй найз болохоор гэрээрээ орж гараад эгч дүүс шиг л болсон. Аймгаас дуудагдах, хэрэг мөрдөх гээд явахдаа эхнэр, хүүхдээ захиж, "Манай хэдийг харж байгаарай, эгч ээ" гээд явдаг. Талийгаач таван настай, гурван настай хоёр охинтой байж байгаад хүүтэй болоод сар ч болоогүй байсан. Хүүгийнх нь шарлалт арилахгүй байна гээд аймгийн төвд эмчлүүлж байгаад “Манай эхнэр, хүүхэд яаралтай Улаанбаатар явах хэрэгтэй боллоо. Таниар хоол унд, өмсөх хувцас дөхүүлүүлнэ шүү гэж ярьсан. Гэтэл тэр орой нь амиа алдчихлаа. Сумын хэмжээнд талийгчийг амиа хорлосон, өндөр уулнаас үсрээд үхчихсэн гэхчлэн цуурч байна. Тэр болгоныг тайлбарлаад байж амжихгүй юм. Дэлгүүрээр ороод гарахад л манай сумын хэсгийн төлөөлөгч амиа хорлочихсон гэж ярьж байна. Хамгийн гол нь өнөөдөр ард үлдэж байгаа эхнэр, хүүхдэд нь энэ бүхэн маш хүнд тусч байгаа. Хань нь амиа алдчихаад байхад ард үлдэж байгаа хүмүүст энэ бүх цуу яриа хэцүү сонсогдож байгаа шүү дээ. Хүмүүс буяны ажил гээд орж гарахад хүртэл элдэв юм асуух юм. Мэдээлэл үнэн зөв байх нь л чухал байна.

Хамгийн гол нь “Эхнэрт нь одоо бурхан болооч нэгэнт босож ирэхгүй. Тийм болохоор талийгаачийн нэр төрийг л цэвэр авч үлдээрэй. Х.Бат-Ялалт гэдэг хүн энэ хэргийг ингээд орхиё гээд тайлбар хийчихсэн байна лээ. Өөрөө цагдаагийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь улаан цагаан дайрч, орж ирж буруу зөвийг ялгаж мэдэхгүй олон нийтэд мэдээлчихээд одоо ингээд орхиж болохгүй. Х.Бат-Ялалтын өмөөрөөд байсан Дорж гэдэг хүнийг авч ирээд зодож, нүдсэн биш. Суманд авчраад орох орон байрлах айлыг нь олж өгчихөөд явсан байсан. Цагдаагийн алба хаагчид байцааж шалгахаар авчирсан хүнээ хооллож ундалдаг газартай байхгүй яасан юм. Гэтэл талийгаачийнд асуугдаж байсан хүмүүс гэрт нь амьдрах нь холгүй байдаг. Одоо цагт зээлгүй айл гэж байхгүй. Ганц хүний цалингаар амьдардаг хэдий ч цалингаа буухаар боов боорцог аваад асуугдаж байгаа хүмүүсээ хооллоод  явж байдаг. Миний хувьд өмнөх цагдаа нартай ч ойр байсан. Тэгэхэд хэзээ ч талийгаач шиг харилцаа, хандлага харагддаггүй байсан. Хашаандаа волейболын тор хийсэн байгаа. Манай хүүхдүүд уйдаад байна гээд асуугдаж байгаа хүүхдүүдэд зориулж тоглох тор хүртэл хийсэн. Тогоо шиг гэдэстэй эхнэр нь тэдэнд хоол унд хийгээд явдаг байсан. Асуугдаж байсан хүнээ хооллож ундалдаг энэ байдлыг өмнө нь ажиллаж байсан цагдаа нараас харж байгаагүй. Бага хүүхэд гэхэд хувийн зан чанарын хувьд өөлөх юмгүй л хүн байсан. Хамгийн сүүлд Х.Бат-Ялалтыг ирээд явсны дараа таарахад “Дүү нь фейсбүүкээр од болж байна” гэж хэлсэн. Удалгүй Х.Бат-Ялалтын хийсэн бичлэгийг үзсэн хүн болгон шейрлээд, “цагдаа ингэлээ” гээд бөөн юм болсон байна билээ. Түүнээс хойш эгчээ унтаж чадахаа байлаа, дарамттай байна гэж хэлж байсан” гэлээ.

Биднийг ийнхүү ярилцах зуур Улаанбаатар хотоос цагдаагийн дотоод хяналтын албаныхан Гурванбулаг суманд ажиллахаар гарсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.

-МАЛЫН ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИРГЭН ДОРЖИЙГ ОЙРОЛЦООХ АЙЛД ЗАХИЖ ҮЛДЭЭСЭН БАЙЖЭЭ-

Цагдаагийн алба хаагчийн ажлын байр гэртэйгээ залгаа байх ба хэсгийн төлөөлөгч цагдаа хоёрынх зэргэлдээ хаалганд амьдарна. Хөрш эмэгтэйн хэлсэн волейболын тор гэрийнх нь арын хашаанд байх аж. Талийгаач асуугдахаар ирсэн хүмүүсээ гэртээ байлгаж, хооллож ундалдаг байсан гэх ба малын хулгайд холбогдсон Дорж гэгчийг мөн ойролцоох айлд байлгахаар захиж үлдээгээд, аймаг руу явсан гэдгийг хөршүүд нь хэлж байлаа.

Түүний хамгийн сүүлд шалгаж байсан хэргийн тухайд тодруулбал, есдүгээр сарын 24-ний өдөр Гурванбулаг сумын уугуул иргэн н.Баяртсайханаас гомдол мэдээлэл ирсний дагуу хэргийн газарт очиж, тус хэрэгт холбоотой гэх иргэн Доржоос тайлбар авахаар сумын төв рүү дагуулан ирсэн байдаг.

Энэ талаар алдагдсан малын эзэн н.Баяртсайхан хэлэхдээ “2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр нэг азарга адуугаа аргамжаатай морьтой нь гэрийнхээ гаднаас алдсан. Алдсан адууныхаа сураг ажигийг гаргаж эрсээр байгаад өөрөө олсон. Эрдэнэтийн наахна, Орхоны нуга гэдэг газраас малаа олсон. Манай хүү очиж, адуугаа авахад 17 адууг тарианы сахиул өвгөн хариулж явсан. Өвгөн анх хэлэхдээ энэ адуу хэнийх вэ гэж асуухад манай Эрдэнэсайхан, Зам нарын адуу гэж хэлсэн. Тэгээд хүү маань алдсан адуугаа тоолж үзэхэд дөрвөн адуу дутуу байсан. Орой нь хүү алдсан адуугаа туугаад Орхон голыг бирваазаар гаталж, аравдугаар сарын 22-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачид 24-ний өдөр энэ хэргийн талаар мэдүүлсэн. Тэгсэн талийгаач "За ах минь хэргийн газарт очиж үзнэ ээ, ямар хүн байсан бэ гээд талийгаач хүү бид гурав тэр Дорж гэдэг хүн дээр очсон. Эхлээд тэр Дорж нь Эрдэнэсайхан, Зам нарын адуу гэж хэлсэн шүү дээ. Одоо үлдсэн дөрвөн адуу олдоогүй байгаа. Гэтэл өвгөнийг авч ирсний дараа Х.Бат-Ялалт ирсэн. Энэ хүнтэй уулзуулна гээд талийгаач намайг дуудуулахад би хожигдож очсон. Яг намайг ирэхэд зөрөөд явсан байсан. Харин талийгаач надад “Дүү нь адууг нь олж өгнө өө” гэж байсан” гэлээ.

Талийгаач ажилдаа сэтгэл гаргаж, хичээнгүй ханддаг байснаас гадна урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй байсан хэмээн тус сумын Засаг дарга мөн ярьсан юм.

Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган “Талийгаач Э.Мөнхтулга 2018 оны зургадугаар сард манай суманд томилогдон ирж ажилласан. Хамтарч ажиллахад эвсэг, ажилдаа шударга, хүмүүстэй харьцах харьцаа нь эерэг залуу байсан даа. Гэтэл аравдугаар сарын 14-ний өглөө аваарт орж, нас барлаа гэдгийг сонссон. Хэргийн тухайд нарийн сайн мэдэхгүй байна. Аймаг руу албаны ажилтай явлаа гээд л явсан. Явахаасаа өмнө малын хулгайн хэргийн сэжигтэнг авч ирсэн байсан. Манай суманд цагдан хорих байр гэж байхгүй учраас түүнийг айлд үлдээсэн гэсэн. Гэтэл аравдугаар сарын 1-ний өдөр  Х.Бат-Ялалт гэдэг хүн энүүгээр ирсэн. Ирээд надтай уулзсан. Хулгайн хэргээр шалгагдаж байгаа хүн өөрөө гомдол гаргасан, гомдлын мөрөөр ирж байна гэж танилцуулсан. Өөрийгөө ТББ-ын тэргүүн гэж байсан. Ярьж байгаа асуудал нь холоос хүн авч ирчихээд гадуур байлгалаа гэж байсан. Гэхдээ энэ бол аль ч суманд нийтлэг байдаг жишээ. Хөдөөгийн ямар ч суманд цагдан хорих байр байдаггүй. Гэхдээ суманд ажиллах цагдаагийн албан хаагчийн амьдрах орчин, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад цагдаагийн байгууллага болон сум орон нутгаас анхаарч, хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагын зүгээс ажиллаж, амьдрах байраар хангасан. Харин бид ажиллах нөхцөл бололцоог нь хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан орон нутгийн хөгжлийн сангаас автомашин авч өгсөн. Сумын төвийг камержуулах ажлыг хийсэн. Согтуурлын зэрэг тогтоох багаж, торгуулийн хуудас хэвлэдэг машин зэргээр бүрэн хангаж өгсөн” гэлээ.

Сумын соёлын төвийн эрхлэгч Ч. Бат-Очир “Хэсгийн төлөөлөгч асан Э.Мөнхтулга гэдэг залуутай соёл урлагийн үйл ажиллагаанд оролцуулах тал дээр хамтарч ажиллаж байсан. Энэ аравдугаар сарын эхээр Бүрэгхангай суманд Булган аймгийн урд талын сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын урлаг, спортын наадамд оролцох болсон. “Ах аа, би “Яг түүн шиг” нэртэй тэмцээнд нь оролцох гэж байгаа гээд бид хоёр нийлж бэлтгэсэн. Би ая, фонаграмыг нь, өөрөө хувцас, дуугаа бэлдээд Бүрэгхангайд очиж, тэр төрлөөрөө сумдуудаасаа тэргүүлж, алтан медаль авч байсан. Нилээн баяр хөөртэй ирсэн. Яг тэр үеэр нь Орхон аймгаас ирсэн Дорж гэдэг нөхрийн тухай бичлэг гарч эхэлж байсан. Энэ бичлэгийн доод талд хүмүүс талийгаачийг болох болохгүй үгээр доромжилж байсан.

Үнэндээ цагдаа ч бас хүн. Болохгүй, бүтэхгүй юм бүхний араас л явж байдаг. Үнэхээр харамсалтай байна. Хайран сайхан залуу. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй байх хэрэгтэй. Х.Бат-Ялалт гэдэг хүнийг мэднэ. Янз бүрийн байдлаар олон нийтийн өмнө гарч ирэн “Иргэний эрхийн төлөө тэмцэж байна” гэдэг. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын байгууллагын тэргүүн, “Монгол хүний төлөө нам”-ын дарга ч гэж байсан. Энэ хүн хэтэрхий улс төрийн үүднээс асуудалд хандан, Цагдаагийн жирийн албан хаагчийг ингэж буруутгаж, өөрөө нэр төр олох гэсэн аминч үзлээс энэ бүхэн боллоо. Түүний гаргасан мэдээллээс болж, янз бүрээр хэлүүлсэн цагдаагийн албан хаагчийн дотоод сэтгэл ямар хэцүү байсан бол. Өөрийн үүрэгт ажлаа хийх гээд чин шударгаар ажиллаж явсан залуу хүний шалгаж байгаа хэрэг нь хууль хяналтаар эцэслэн шийдэгдээгүй байхад олон нийтэд буруу ташаа, сүржин мэдээлж, улс орон даяар тараахад ямар байсан бол. Гэр бүлийн хүрээнд ямар уур амьсгал үүссэн бол. Шинэ хүн нь эмнэлгээр яваад асуудал ихтэй байх үед ийм яриа хөөрөө гарснаас л осол боллоо гэж харж байна. Маш их харамсаж байна. Спорт, урлагийн авъяастай их сайн залуу байсан. Ерөнхий төлөв байдал нь их даруу, нухацтай буурьтай суурьтай л хүн байсан” хэмээв.

-ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД НӨЛӨӨ ОРСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Биднийг ийнхүү нутгийн хүмүүстэй уулзаж явах зуур хэдийн бүрэнхий болсон байв. Оройн 20:00 цагийн орчимд хотоос гарсан хяналтын албаныхан болон Булган аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг Гурванбулаг суманд ирлээ.

Энэ үеэр талийгаачийн ослын хэргийн талаар Булган аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Д.Гантөмөрөөс тодрууллаа.

-Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын амь насаа алдсан хэргийг хаана шалгаж байна вэ?

-Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатар овогтой Мөнхтулга нь 2018 оны аравдугаар сарын 13-ны орой албаны машинтай албан үүргээ гүйцэтгэн явж байгаад зам тээврийн осолд орж, амь нас нь хохирсон. Амь нас хохирсон асуудлыг хуулийн хүрээнд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа.

-Ослын шалтгаан нөхцөл юу байв. Урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Дүгнэлт одоогоор гараагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Талийгаачийг амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд байна. Энэ талаар?

-Талийгаач амиа хорлосон уу, зам тээврийн ослын шалтгаан юу байв гэдгийг хуулийн дагуу шалгаж байгаа. Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор энэ тухай хэлэх эрт байна. Цагдаагийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байдаг. Э.Мөнхтулгын хувьд амиа хорлох асуудал байхгүй, үндэслэл бага гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд ч Э.Мөнхтулга эхнэр, гурван хүүхэдтэй хүн. Том нь таван настай, дунд хүүхэд нь гурван настай, бага нь төрөөд 45 хонож байгаа. Үр хүүхэд, хань ижлээ орхиод, амиа хорлохгүй гэдгийг удирдаж байсан даргын хувьд бодож байна. Тэгээд ч цагдаагийн албан хаагч ажлаасаа болж амиа хорлох тохиолдол байхгүй, тийм хэрэг гарч байгаагүй.

-Талийгаач өөр автомашинтай мөргөлдсөн үү?

-Өөр автомашинтай мөргөлдөөгүй. Бусдад эрүүл мэнд болон эд материал, машин техник хэрэгслийн хохирол учруулсан асуудал байхгүй. Осол болох үед ганцаараа явсан.

-Талийгааачийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь гадны хүн бичлэг хийж, цахим орчинд цацснаас болж олон нийтийн зүгээс дайралт ирсэн. Үүнээс болж сэтгэл санааны хямралд орсон гэх мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь Х.Бат-Ялалтыг Э.Мөнхтулгын үхэлтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ажлаа хийж байгаад өөд болсон цагдаагийн үхэлд Х.Бат-Ялалтын нөлөө орсон байж болох уу?

-Нөлөө орсон байж болох магадлалтай. Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулга Булган аймгийн Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 06-р сарын 08-нд ЦЕГ-ын даргын Б/391 тоот тушаалаар ирж, ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2015-2016 онд үйлдэгдсэн хохирол ихтэй, илрээгүй орон байрны хулгайн хэргүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж байсан. Хэсгийн төлөөлөгч нарынхаа дунд ажлаараа тэргүүлж байсан албан хаагч. Иргэн гомдол гаргасны дагуу, хохирлыг барагдуулахаар хэргийг шалгаж, Дорж гэж хүнийг дуудан, шаардлагатай ажиллагаануудыг хийх явцад хэргийн талаар цахим орчинд мэдээлэл тавьсан. Тавьснаас хойш өөртэй нь болон эхнэртэй нь уулзахад “Би яах ёстой вэ? Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг. Сүүлдээ утсаа авч чадахгүй, эхнэртээ чи утсыг түр барьж бай, ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна гэдгийг хэлсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд хүнд байсан гэж бид харж байгаа. Эхнэртэй нь уулзахад “Сүүлийн үед унтаж чадахгүй, босоод суучихдаг болсон. Асуухаар хэцүү байна гэж хэлж байсан" гэдэг. Цахим орчноос сөрөг хандлага их ирсэн болохоор хүнд туссан байна гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа. Осол болохоос өмнө цагдаагийн байгууллагын 3-р улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн болсон. Хууль зүйн сайдын нэрэмжит Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнийг зохион байгуулж, талийгаач амжилттай оролцож байсан. Ажилдаа сайн ханддаг, ур чадвартай залуу боловсон хүчнээ алдсанд цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд, нийт албан хаагчид харамсаж байгаа.

-Цахим орчин дахь хүнлэг бус байдлаас болж хүний амь эрсэдлээ гэж хараад байна?

-Гэм буруугийн зарчим байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн зарчим байгаа. Үүн дээр бол гэм буруугийн зарчим ярьж байгаа. Гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад цахим орчинд гэм буруутай, хууль тогтоомж зөрчсөн, иргэнийг хэлмэгдүүлсэн гэх мэт асуудлыг шууд тавьсан нь цагдаагийн алба хаагчид сэтгэл зүйн хүнд дарамт болсон. Энэ асуудлаар Х.Бат-Ялалт шаардлагатай бол цагдаагийн байгууллагын удирдлага болон цагдаагийн байгууллагын гомдол санал мэдүүлэх 126 утсанд хандаж болох байсан. Санал, гомдол мэдээлэл бүрийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас олон жилийн туршлагатай алба хаагчид шалгадаг. Гэтэл Х.Бат-Ялалт нэг ч албаны хүнд хандалгүйгээр нэвтрүүлэг хийсэн. Тухайн үед байгууллага дотор орж ирэн, шууд бичлэг хийсэн. Холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломж байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн. Үүнийг л цахим орчинд тараасан нь асуудал үүсгэжээ.

-Талийгаачийн ослын хэрэгт сэжигтэн, яллагдагч, гэрчээр хүн шалгаж байгаа юу?

-Хэрэгт холбогдуулж гэрчээр хэд хэдэн хүнийг асууж байгаа. Тухайлбал, хэргийг анх харсан хүн, дуудлага мэдээлэл өгсөн хүн гээд цөөнгүй гэрч байгаа. Гэрчүүдээс асууж байгаа. Яг одоогоор энэ асуудалд холбогдуулан шалгаж байгаа, ямар нэг байдлаар осол аваар гарахад нөлөөлсөн гэдгээр тухайлсан шалгаж байгаа хүн байхгүй.

-Х.Бат-Ялалтад цагдаагийн алба хаагчийн өрөөнд орж, хэргийн талаар мэдээлэл авах эрх бий юу?

-Тийм эрх байхгүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам саяхан шинэчлэгдсэн. Энэ журманд өдөр тутмын үйл ажиллагааг зааж өгсөн байгаа. Х.Бат-Ялалт гэж хүнтэй холбоотой асуудал дээр цагдаагийн газрын зүгээс ажил явдлын дараагаар хэний буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг судлах болно. Талийгаачийн нас барсан асуудал шалгагдаад явж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь юу байгаагаас хамаарна. Албаны шалгалтын дүн зэргээс хамаарч хуулийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болох тул одоогоор энэ талаар ярихад эрт байна.

-Талийгаачийн ар гэрийнхэн маш хүнд нөхцөлтэй үлдэж хоцорлоо. Түүний ар гэрт туслах ажил зохион байгуулж байгаа юу?

-Алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусамж үзүүлж байгаа. Цагдаагийн алба хаагчид сайн дурын үндсэн дээр хандив цуглуулсан. Талийгаачийг Улаанбаатар хотод баасан гаригт /2018.10.19/ хөдөөлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор даваа гаригт /2018.10.15/ цагдаагийн газарт хууль журмын дагуу ёслол хүндэтгэлтэй салах ёс гүйцэтгэсэн. Ар гэрт нь туслах зорилгоор цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Шарилыг зөөхөд хүн хүч, техникээр тусалсан. Мөн Улаанбаатар хотод тасгийн дарга ажил явдалд нь тодорхой туслалцаа үзүүлэн оролцож байгаа. Ажилдаа хандах хандлага сайтай, эмх замбараатай, нямбай залуу байсан. Идэвхи санаачлагатай, зүтгэлтэй, илрээгүй хэргүүдийг илрүүлж ажилласан учраас Э.Мөнхтулгыг бид шагналд тодорхойлох саналтай байсан. Гэвч харамсалтайгаар амь насаа алдлаа.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн ч талийгаачийн ард үлдэж хоцорсон гэр бүлийнхнийх нь тухай яриа үргэлжилсээр байсан юм. Талийгаач Э.Мөнхтулга хоёр охинтой байсан ба гуравдахь хүүхдээ өлгийдөж аваад “Удам залгах хүүтэй боллоо” хэмээн ихэд баяртай байсан гэх. Гэвч нярайн шарлалт арилаагүй учраас Булган аймгийн төв эмнэлгээс Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах гэж байгаад талийгаач ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан байна. Харин өнөөдөр үлдэж хоцорсон нялх биетэй эхнэрийн сэтгэлзүйн байдал маш хүнд, мөн нярайн эрүүл мэндийн байдал эрсдэлтэй байгаа учраас талийгаачийн найз нөхөд нь хандивын аян өрнүүлэхээр нэгдэж эхэлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.9.89.202) 2019 оны 02 сарын 13

Албан үүргээ гүйцэтгэж байхад нь өрөөнд нь орж бичлэг хийдэг Бат-Ялалт хэн бэ. Нэг л их хүний эрх ярьсан, юу ч болоогүй байхад утсаа гаргаж ирээд бичлэг хийдэг сэтгэцийн өвчтэй хүн шиг. Бат-Ялалт энэ сэтгэгдлүүдийг уншиж байвал ”долоовор хуруу дунд хуруу хоёрынхоо завсраар эрхий хуруугаа гаргаад өөр лүүгээ харуулаарай”

2  |  0
зочин(213.108.110.19) 2019 оны 02 сарын 13

малын хулгайч нарыг өмөөрч яваад залуу хүний аминд хүрчихлээ мал батялалтаа чи тэр захын малнууд чинь 5 адууг нь алаад лангуун дээрээ зарчихсан л бгаашдээ тэр цаана адууг нь тууж явсан дорж захын захирал нарыг бүр сайн шалгах хэрэгтэй батялалтыг ч гэсэн эд нар холбоотой

1  |  0
зочин(213.108.110.19) 2019 оны 02 сарын 13

угаасаа батялалт муу хар новш энд тэнд хөгийн муу утсаа бариад л явж бдаг хар гай шдээ өмгөөлөх эрх байхгүй гэдэг нь угаасаа өөрөө хэвлэлийн хурал дээрээ хэлсэн цагдаагаас дутагдалаар халагдаад тэрэндээ өширхөж байнга цагдаа руу дайрдаг хөгийн муу лалар энэ новш дээр арга хэмжээ авах л ёстой яагаад төрийн байгууллага руу дайрч орж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болдогын өөрөө тэр хүмүүсээс мөнгө аваад ум хумгүй тэнд очиж байгаа балай байхгүй юу энэ хэзээч мөнгө авахгүйгээр өөрийнхөө бензин тосоо гарздан барин тэнд очихгүй байхгүй юу

2  |  0
Зочин(112.72.11.111) 2019 оны 02 сарын 13

Тэр бичлэгийг нь Монгол коментоор гаргадаг нь Билгээ Пүжээ 2 -ийн буруу байхгүй юу даа

1  |  0
Баяраа(1.26.38.84) 2018 оны 10 сарын 26

Үнэхээр хэрэг алга даа юу ч гэмээр юм дээ амьдрал хатуу гэхдээ бид бие биедээ арай л хатуу хандаад байгаа юм биш үү нэг зах ажилуулдаг мөнгтэй хүний өмнөөс нэг сайхан залуу хорвоог орхилоо бид л залуучуудаа хайрлахгүй юм бол төрд зүтгэж байгаа хэдэн иргэдээ яаж хамгаалах юм цагдааг хамгаалсан хууль нь учир дутагдалтай юм биш үү хөдөөний хэсгийн төлөөлөгч гэдэг бол маш хүнд адармаатай ажил захийн нэг мөнгтэй хүнд дээрэлхүүлмээргүй л байна шүү

0  |  0
бухимдал(66.181.170.215) 2018 оны 10 сарын 24

Батялалт гэх энэ муу өгөртолгой зөвхөн цагдаа руу агсарч бусдад өөрийгөө үнэний дуу хоолой гэж карерээ өсгөх гэмэн хөгийн новшийн зангаасаа болж хор уршиг гарч байна. Батялалт гэх нэртэй хогийн новш минь чи цагдаагийн тогооноос хоол хороож байсан дутагдлаар ихалагдсандаа өсөрхөж ингэхээ боль муу лалараа чи сонгуулийн шоу хийж байга бол түй май чамшиг адгийн новшийг гаргана гэж бодож байвал салаавч за

0  |  0
Ggg(66.181.160.70) 2018 оны 10 сарын 23

Мэдээллээ үг үсэг, утга санааны алдаагүй нийтэл.

0  |  0
zochin(64.119.16.163) 2019 оны 02 сарын 13

Batylalt TV eer l khalit hkarakhad ter zaluug barag zagnaj hkaragdsan Hkunii ajliig batylalt hkendlengees ...

1  |  0
eegii(202.21.126.2) 2018 оны 10 сарын 23

Эвий дээ. Цөөхүүлхэнээ байж ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй ” ТАНГАРАГ” өргөсөн цөөхөн хүмүүсийнхээ нэг, энэ сайхан залуугаа алдчихлаа шүү дээ. Ард түмэн минь, хүмүүс минь харанхуйд айж явахад чинь хамаатан чинь биш байж хань болдог, араатан шиг амьтанд зодуулж, дээрэмдүүлж, хүчирхийлүүлж аврал ирж орьлоход чинь аав ээж чинь л дууг чинь таньж очих газраас таны төлөө амийг чинь хамгаалах гэж гүйж очдог хэдхээн цагдаагаа яагаад ингэж ихээр үзэн ядаж , нүд үзүүрлэж гадуурхана вэ.

0  |  0
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 23

Шударга ёс, хуульч нтр гээд л пээдийж байдаг юм . Өөрийнхөө сургууль төгсөж байсан үе, залуу байх үе, үр сад, дүү нартайгаа харьцуулж зүйрлэж боддоггүй юм бол. Харин ч энэ талийгч хүү ёс зүй, мэргэжлийн ур чадвар, чи хандлага гэдгээ сайн мэдэж байсныг хамт олон нь хэлээд байна. Бат ялалтын нүд мөнгө л олж хардаг юм байна ил тод

0  |  0
батялалтаа боль(202.55.188.43) 2018 оны 10 сарын 23

цагдаагийн алба хаагчийн ёс зүй л гээд бдаг өмгөөлөгчийн ёс зүй сэтгүүлчийн ёс зүй нтр гэж ер нь бдгиймуу ер нь энэ батялалт гэж яг хэн бэ өмгөөлөгч үү сэтгүүлч үү аль нь ч бай нэг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж бдаг бхаа энэ хүн цагдаагийн байгууллага дотор орж ирчихээд элгээ эвхэж суумал бурхан шиг суучихаад цагдаагийн албан хаагчийг гүйцэтгэж бгаа ажил үүргийг нь шууд нэвтрүүлж олон нийтэд цацах эрхтэй юу яадаг ямар юмны тэргүүн нтр гээд л бдаг тэргүүн нь л ийм бол гишүүд нь ч дээ хэдэн хүнийг ийм маягаар алсан гэхгүй сэтгэлийн дарамтанд оруулж үхэлд хүргэх бол

0  |  0
.......(202.126.89.140) 2018 оны 10 сарын 23

Bat yalalt gj shantaach nowshig uurig ni shalga hvnii bugs uhaj eldew hudal vnen yum yarij ywdag uurin byatshan karier huuj ashig honjoo haisan zawaan amitan uurig ni olon niitiin svljeend eldeweer ni heleed hvmvvs haraagad bhd ymar sanagdahig ni haruulah heregtei /hogin nowsh vheech/ tsagdaag hvn bolgon ingej haraagad bsan uurig ni ch gsen niiteeree ingej haraaj zvhej doromjloh heregtei huuli hynalt ni arga hemjee awahgui bga yum chin yadagin

0  |  0
zzzz(64.119.23.240) 2018 оны 10 сарын 23

Bat ylaltad arga hemjee avaachee tor tomor nuuree haruulaachee yagaad ingeed udaashruulaad bdiin be odoo ene herwg zamharlaa

0  |  0
зооч(202.9.42.48) 2018 оны 10 сарын 23

Захын босс хамгийн гол хүн адууны хулгайч тэр гэмгүй үлдэх гээд.хулгайн адуугаа доржоор харуулж 4!4-өөр нь махалж байж .тиймгүй бол миний адуу дорж миний зарц,хамсаатан мөн биш гэж тайлбарлаач чаддаггүй л жинхэнэ хулгайч.тэр батялт цуг явсан сэтгүүлч нарыг шалгах хэдэн төгрөгөөр ажилласан тэд ч бас буруутай ёс зүй гээд байдаг хаана байна.мөнгөнийй шуналтай хэдэн батялтын өрөөсөн гутлууд.чаддаг юм бол захын боссоо гэмгүй гээд ярилцлага аваад цацааж.өөрсдийгөө зөв гээд өмөөрөөч мөнгөний боолуудаа.Зөв хүмүүсийг сая саяар торгоод байдаг.яг ийм мөнгөний боолуудыг торгож шоронд хийгээч

0  |  0
Zolko(66.181.161.43) 2018 оны 10 сарын 23

Ygd iim tsuu yria garchib hen gargab osol bolhod n hen ch bgaagvi haraagvi bhad hergees multrah nuun daragduulah hen negen n ym bishvv anh tiin tsuu yria gargasan hvniig oloh heregtei bvhel bvten hvnii ami ersdsen bhad amnii zugaa bolgoj boldiimuu

0  |  0
Зочин(202.9.42.147) 2018 оны 10 сарын 23

Batyalaltiig yagaad zugeer bgaad bgan bl teneg hun ch oilgohoor bhad ovoo gagu zaluu gj bdson ovoolson baasshg zaluu bje ene БАТЯЛАЛТ?!!!!!!!!

0  |  0
G(159.65.131.118) 2018 оны 10 сарын 23

Ene Batylalt gej hund hariutslaga tootsoochee yagaad bolohgui bgam uheld hurgesen bn shte

0  |  0
зоч(202.9.42.48) 2018 оны 10 сарын 23

Батялт ххүний нэр унагаж бичлэг цацаж маяглаад.дараа нь нэр төрийг нь цэвэр үлдээгээрээ гээд байдаг юу вэ.чамаас илүү нэр цэвэр албан хаагч байжээ.хандлага нь хэнийг хэн вэ гэдгийг харуулна.бусдын төлөө амьдарч чадаж байна.чи Хүлэг захын босс нэртэй бөөссөөс мөнгө авах гэж бичлэг хийсэн

0  |  0
Зочин(64.119.21.129) 2018 оны 10 сарын 23

Арай л биш шүү Батялалт санаатай хорложээ ойлгомжтой юм бишүү төрийн өмнөөс хэдэн цагдаагаа өргөх гэсын олон тэр бумаар цусласан луйварчид нь яваасай дээрэмчид алуурчид увайгүй гүтгэгч нүд нь улайгчид нь хорвоог бузарлаал явахын зайлуулаад өгөөч дээдэс минь гуйяааа

0  |  0
Зочин(71.178.230.4) 2018 оны 10 сарын 23

Батялалт гэж дарвагнасан юм хэдэн халтар төгрөг харчихаад худлаа сүржигнэж байж ийм байдал үүслээ дээ гэж бодож бна. Батялалтад хариуцлага тооцвол таарна

0  |  0
Монгол хүн(45.117.35.18) 2018 оны 10 сарын 23

Бат-ялалт аа мөнгө үнэртүүлэхээ боль! Овоо шударга хүн юм байх гэсэн чинь ийм увайгүй эр байсан юмуу? Одоо баахан хууль ярьж шударга хүн болох гэх байх даа.Гурвын гурван хүүхэд өнчирч үлдлээ,айл гэрийн нэгэн баганыг үгүй хийчихлээ шдээ.Яаж нойр чинь хүрч байнаа Бат-ялалт аа! Чи ч цагдаа байсан ,буруу зөрүү үйлдэл байсан бол ах хүний хувиар хуучин ажиллаж байсан хүний хувиар чи ярьж хэлж болох байсаан.Дөвчигнөж Дүлзэндэж ажлаа хийж байсан хүнийг дарамтлах эрх чамд байгаагүй.шүү.Яагаад ийм хүний үнэргүй новшийн юм бэ? Нүгэлтэй амьтан юмаа.

0  |  0
bbb(202.126.88.39) 2018 оны 10 сарын 23

Taliigaach hvv ohin 2toi bj bgaad dahin hvvtei bolson shvv, tashaa medeellee zalruulna uu

0  |  0
Zochin(66.181.185.254) 2018 оны 10 сарын 22

Huni muu uzsen hun uudluhgui dee bat yalalt gej ner tur huusun daldagnuur no sh odoo uuruu fs eer hund muu heluulj haraalguulj zuhuuleh yamarig uz dee

0  |  0
Пунцаг(66.181.191.50) 2018 оны 10 сарын 22

Овоо шударга залуу юм болов уу гэж бодтол нэр тор хооцолдсон ухэж байсан новш байсан юм байж энэ Бат -Ялалт . Нэг муу хулгайч омгоолдог баатар болох 3 ын 3 н нялх амьтан ончруулж муу новшийн чацга.

0  |  0
Zocin(202.9.41.35) 2018 оны 10 сарын 22

Mash ih haramsaj bn. Yaachihsan niigem bee Batyalalt gdg nowsh uuriiguu yu gj bodson ym boldoo sumiim tsagdaa gheer l tomorch bno gj bodson ym bhda taliigaachiig busad humuus oilgohgui bh uyd uurt n ymr hetsuu bsn boloo bodhoor ene zuragnuudiig harahaar l emtreh ym araicde

0  |  0
D(103.212.118.11) 2018 оны 10 сарын 22

Huulich nertei batylalt gedeg hvniig huulichdiin holboond gomdol gargamar ym bn

0  |  0
Үзэн ядагч(202.179.27.236) 2018 оны 10 сарын 22

Хулгайчыг өмөөрөхөд хуулмйг гажуудуулахаас сийхгүй новш болжээ Батялалт гуай.

0  |  0
баянтунгалаг(202.9.43.180) 2018 оны 10 сарын 22

Албан ѳрѳѳнд шалгаж байгаа хэргийн талаар шууд тулгаж асууж дарамталсан үйлдэлдээ Батялалт хармуцлага хүлээх ёстой. Хэн ч сэтгэл зүйн хувьд ларамтанл орно. Дарга удирдлагаасаа эмээнэ хэцүүүшдээ. Хѳдѳѳ орон нутагт ажиллах нѳхцѳл хэцүүшдээ.Шалгаж байгаа хүмүүсээ хаана байлгахын.Цалингийн зээлтэй амьдарч байгаа залуу хүн тэр болгон бусдыг хооллох нѳхцѳл байхуу. Олон юм байнаа.Цаашид тѳр засаг, цагдаагийн дарга удирдлагууд ийм юм болохоос сэргийлэхэд анхаарах биздээ. Хайран залуу босоод ирдэг ч болоосой.Хэцүү санагдаж байнаа

0  |  0
би(64.119.24.210) 2018 оны 10 сарын 22

2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр нэг азарга адуугаа аргамжаатай морьтой нь гэрийнхээ гаднаас алдсан. Алдсан адууныхаа сураг ажигийг гаргаж эрсээр байгаад өөрөө олсон. .......Орой нь хүү алдсан адуугаа туугаад Орхон голыг бирваазаар гаталж, аравдугаар сарын 22-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачид 24-ний өдөр энэ хэргийн талаар мэдүүлсэн. 10 сарын 24 болоогүй байгаан биш үүү. он сар дотроо төөрөөд байна

0  |  0
M(203.91.115.38) 2018 оны 10 сарын 22

Batyalaltaa chinii huuhduud onoodor etsegtei uldej baina. Uiliin ur gej baidag yum shuu. Karma buyu uiliin ur.

0  |  0
M(203.91.115.38) 2018 оны 10 сарын 22

Ene batyalalt ih muuhai hun yumaa. Tsagdaagiin alba haagch buruutai ni togtoogdoogui baihad yahaaraa heblel medeelliin heregsleer uzuulj setgel sanaanii daramt uzuuldeg yum. Tsagdaa ch gesen hun sh dee. Odoo tsaana ni uldej baigaa 3 huuhed ehneriig ni batyalalt chi tejeehuu. Ehmeriinh ni zurgiig harsan biz dee. Turj etseed huuhdee teberchihsen tsarai ni tsonhigor. Batyalalt chi tiim shudarga zuiliin toloo yabdag yum bol odoo yabaach chi. Ooriinhoo buruug hulee. Ter hun chamaas bolj setgel sanaa togtborgui chamaas bolj noirgui busdad adlagdaj baisnaasaa bolj uhchihlee sh dee.

0  |  0
баагий(192.82.64.214) 2018 оны 10 сарын 22

батялалтыг цагдан хорих хэрэгтэй гэмтэй гэмгүй нь ямар хамаатай юм өөрөө хүнийг гэмтэн буруутан юм шиг хуцдаг юм байна лээ нүгэл чинь нүдээр чинь гарна даа Бат-ялалт гөлөгөө чамд нөлөөлдөггүй юм аа гэхэд үр удамд чинь нөлөөлнө дөө чамд хүний буруутай буруугүйг шүүх ямарч эрх байхгүй шүү ГӨЛӨГ минь.........

0  |  0
баагий(192.82.64.214) 2018 оны 10 сарын 22

батялалтыг цагдан хорих хэрэгтэй гэмтэй гэмгүй нь ямар хамаатай юм өөрөө хүнийг гэмтэн буруутан юм шиг хуцдаг юм байна лээ нүгэл чинь нүдээр чинь гарна даа Бат-ялалт гөлөгөө чамд нөлөөлдөггүй юм аа гэхэд үр удамд чинь нөлөөлнө дөө чамд хүний буруутай буруугүйг шүүх ямарч эрх байхгүй шүү ГӨЛӨГ минь.........

0  |  0
зочин(219.136.22.177) 2018 оны 10 сарын 22

тэр Батялялт гэж эргүү новш шууд буруутай дандаа энэ тэнд далдаганаж явдаг новш бган хар мѳртэй хар хүний сүг

0  |  0
зочин(202.179.27.89) 2018 оны 10 сарын 22

Энэ Батялалт гэдэг ард түмэний нэр барьсан дурак ѳѳрѳѳ цагдаагийн сургууль тѳгссѳн гэж сонсож байсан юм байна Хэн дуртай н хаа дуртай газраа бичлэг хийгээд солиороод явж байдаг болчихсон цаана нь мѳнгѳл байгаа амар хялбараар амьдрах гэсэн батялалт шиг юмнуудыг сайн шалгаад ялын үүрүүлэх хэрэгтэй

0  |  0
Hairan saihan zaluu(202.9.43.43) 2018 оны 10 сарын 22

Ter batyalalt chin yasan muu harurtei yaltan be, hairan zaluugiin amidralaar toglood olon huuhed unchruuleed buzar muu novsh imaa

0  |  0
aaa(66.181.160.36) 2018 оны 10 сарын 22

trer dorj barag amidaaraa umhiirch uheh baih aa batyalalt gej bas neg ats bnaa hohi n dee daraa n ooorooo ur huuhed zovno doo

0  |  0
Erdenet erdenet(103.26.195.55) 2018 оны 10 сарын 22

Erdenesaihan guai , alban ajil Turliig oilgomoor yum. Zaaval Bat -yalalt , nuhduuded amin huviin altan hoshuu hurgej surjignej bh hereg yu baisiin, tiim L gomdoltoi baisan bol tsagaadgiin darga ydirdlaga baina shde , zaaval ner tord ni haldaj daramtalj nivshroid baih hereg tun?.

0  |  0
Erdenet (103.26.195.55) 2018 оны 10 сарын 22

Odoo harin ch estoi nuhduudiig jinhene saatuulj shal gaj heregtei . Unen zov ni gartal herhen tsag hugarsaa shaardagdaj ajildag bolohiig medruuleh heregtei. Ezen ni malaa tanij baihad manaih gej guriideg gaitai nuhur yagaad tegsiin ?, enenees bolj asuudal uussen shde. Manai malchid ch gesen ooriin mal amitan ed hurungu shuu eznii esoor hariutslagtai baihad yadgiin be, ezen gui hariulagagui hayachaad l malaa Aldaj baudag , ene bii tuluu hen ajilj bgaag oulgomoor bna shuudee.

0  |  0
Etdenet(103.26.195.55) 2018 оны 10 сарын 22

Evii evii yamar haramsaltai bna aa. Dunguj sayahan ajlaa hiij yavsan zaluu . Id hiij buteeh nasan deeree iim Haramsaltai yum bolno gedeg hetsuu baina daa. Yadaj ajil uurgee guitsetgej yavaa humuust uchrii ni oloogui baij surjignej sagsuurch ner hunded ni buduulgeer handaj gutaaj baihaa bolimoor baina shdee. Ali hir amargui Ajil alba baidgiig bid oilgoj hundetgeltei handah heregtei baigaa bzdee!. Surhii shudraga, bysdiin tuluu yavdag, huulich gedeg Bat -yalalt l uuniig oulgoj handahgui baina geheer argagui ch yum doo.yun surtei yum be!.saatuulj shaldagag erhtei bolood l shalgaj bfaa bzd

0  |  0
зочин(202.9.43.168) 2018 оны 10 сарын 22

Батялт ”хүлэг”захын босс гэгч адууны хулгайч адуу хулгайлж зардаг босс байх тэр2 машиныг нь эвдсэн байх гэж бодож байна.мөнгөний төлөө улайрсан хулгайч нарыг сайн шалгах хэрэгтэй

0  |  0
Top