Нийслэлийн ХӨРС, УС, АГААРын бохирдлын талаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Монголын экологийн форумын гол онцлог нь зохион байгуулагчдын шинэлэг арга барил, асуудал биш зөвхөн шийдэл, үр дүн, тооцоо судалгаанд үндэслэн Улаанбаатар хотын ус, хөрс, агаарын асуудлыг голчлон авч хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хороонд хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл ба НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн оролцоо сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гашпарикова, Хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар “Жорлонгоо өөрчилье” багийн ахлагч Ц.Оюунгэрэл нар илтгэл тавилаа. 

Тус форумд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Улаанбаатарын хөрс дэд сэдвийн панелистаар оролцож хөрсний доройтол, нөхөн сэргээлтийн асуудалд тодорхой мэдээлэл өглөө гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top