Dua Lipa + Blackpink: Шинэ дуугаа түгээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

 22 настай модель, хөгжмийн зохиолч, дуучин Dua Lipa карьер нь амжилттай өсч яваа уран бүтээлч. Түүний өнгөрсөн жил гаргасан дуунууд гэхэд Youtube-д тэрбум давсан хамгийн өндөр хандалт аваад буй.

Залуухан, авьяаслаг, дэлхийн од дуучин бүсгүй ази тивийн охидын хамлагтай хамтарч уран бүтээл гаргах болсон нь шуугиан тариад байсан. Тэр Өмнөд Солонгосын охидын Blackpink хамтлагтай хамтрах тухайгаа өмнө нь зарласныг санаж байгаа байх. Blackpink  бол ази тивд, цаашлаад европд ихэд алдаршиж байгаа хамтлаг. Дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд улсынхаа дуу хөгжим, энтертаймент салбарын хамгийн том агентлагт харьяалагддаг. Дуулж, бүжиглэх чадвар, гадаад хэлний өндөр мэдлэг зэргээрээ Өмнөд Солонгост хамгийн шилдэгт тооцогддог.

Хамтарсан уран бүтээл гаргах болсон тухай мэдээ цахим ертөнцөөр тархсан даруйд сонсогч, фенүүдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байлаа. Тэгвэл гурав хоногийн өмнө "Kiss and Make Up" нэртэй дууных нь албан ёсны аудио хувилбар цацагджээ. Тэдний хамтарсан бүтээл цацагдсан даруйдаа Youtube хуудаснаа 12 саяын хандалт авчээ. Харин одоо дууны клип ямар өнгө аястай байх нь сонирхолтой санагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anuka(103.140.11.162) 2020 оны 03 сарын 29

♪♪♪♪♪ Kiss and makeup

0  |  0
Top