Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овоо болон Нарны зам орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хурааж, дүрмийн дагуу зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: БЗД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top