Волейболын нөхөрсөг тэмцээн боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Мэргэжлийн боловсрол сургалтын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, багш, сэтгүүлчид хамтдаа нэг өдөр бие бялдраа чийрэгжүүлэх зорилготой ВОЛЕЙБОЛЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-ийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж санаачлан энэ сарын 19-нд зохион байгууллаа.

Тэмцээнд тус сургуультай хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас МҮОНРТ, MNC телевиз, Боловсрол тв, Zaluu.com, Zindaa.mn, Өдрийн сонин, Үндэсний шуудан, ҮУПК гэсэн 8 байгууллагын 9 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Эмэгтэй

1-р байр Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

2-р байр “MNB Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”

3-р байр “Үндэсний шуудан”

Эрэгтэй

1-р байр Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

2-р байр “MNB Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”

3-р байр “Өдрийн сонин” тус тус байр эзлэв.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top