Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил форум болно

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг болох Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН 15 жилийн ойгоо угтаж "Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Тодруулбал Өмгөөллийн нөхөрлөлийн зарчим, мөн чанар; Өмгөөллийн нөхөрлөлийн бүтэц, зохион байгуулалт; Өмгөөллийн нөхөрлөлийн хариуцлага; Өмгөөллийн нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, шаардлага гэсэн сэдэвтэй байх аж.

Хэлэлцүүлгийн илтгэгч болон панелистуудаар Монголын тэргүүлэгч хуулийн фирмүүдийн үүсгэн байгуулагчид, гишүүд, хуульчдын холбоо, шүүхийн болон хуулийн сургуулиудын төлөөлөл оролцож дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, оролцогчдын сонирхсон асуултад хариулж санал бодлоо солилцоно.

Хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 25-ны өдөр Блю Скай зочид буудлын Diamond hall-д зохион байгуулах бөгөөд өмгөөллийн нөхөрлөлийн гишүүд, хуульч өмгөөлөгчид мөн өмгөөллийн нөхөрлөл байгуулахаар сонирхож буй иргэдэд нээлттэй юм байна.

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top