Сюрпризтэй шинэ сонин мэндэллээ - ”ТОЛЬ”

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Долоо хоног тутмын "Толь" сонины анхны дугаар хэвлэгджээ. Энэхүү сонин нь 20.000 хувиар хэвлэгдэн гарч, орон даяар үнэгүй тараагдах юм. Шог зураг, нийтлэл, ярилцлага, комик, ваучер, купон зэрэг маш олон бэлэгтэй гэдгээрээ давуу талтай. Сонины эхний дугаарт "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан уригдан, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Мөн "Асашёорюүгийн 14 үнэн" нөхөрсөг шог, "Гурвалжин дугуйтай засаг" зэрэг уншууртай нийтлэл багтжээ.

Сонины редакциас 5000 хүнд сониноо үнэгүй захиалах эрх бэлэглэхээр зарлаад байна. (Эхний 5000 хүнд) Сонины хайчилбарыг "Монгол шуудан" ХХК-д авч очин, захиалах боломжтойг сануулжээ. Энэ утгаараа нэг сонин 8000 төгрөгийг орлож байгаа юм. Түүнээс гадна бүтээгдэхүүн, үйлчилгээний 20.000-400.000 хүртэлх төгрөгийн ваучер, купонууд нийтлэгдэж, үл хөдлөх хөрөнгийн 5.000.000 хүртэлх төгрөгийн шууд хямдралууд ч багтжээ. Бас телевизийн мэдээтэй, комик, бүхий л салбарын тойм мэдээлэл, сонирхолтой ярилцлага, үйл явдлын тоймыг "Толь" сониноос тольдох боломжтой.

Уншиж, мэдээлэл авахаас гадна хэрэглэж, ашиглаж болдог, бодитой эдийн засгийн үр ашиг өгөх "Толь" сонин Монголын хэвлэлийн зах зээлд шинээр мэндэлсэнд Редакцийн хамт олонд баяр хүргэе. Монголын анхын үнэгүй хүргэх үйлчилгээтэй "Толь" сонины редакцитай 77471550 дугаарын утсаар холбогдох боломжтой.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.51) 2018 оны 10 сарын 22

kino

0  |  0
Top