Даатгалыг баян хүмүүст зориулсан зүйл мэт хандах хэрэггүй

2018 оны 10 сарын 22

Хөдөө аж ахуйн салбарт ган, зуд, үерийн улмаас малын тоо толгой олноор хорогдох, айл өрхүүд орон гэргүй болох амь насаа алдах эрсдэл цөөнгүй. Мөн байгалийн гамшгийн эрсдэлд хамгийн ихээр өртдөг эмзэг бүлэгт жижиг дунд бизнес эрхлэгчид багтаж буйг “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн захирал, доктор Антонис Малагардис хэлж байна. Түүнчлэн эдгээр эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, даван туулахад даатгалын байгууллагууд ОБЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргадаг гамшгийн эрсдэлийн судалгааг авч, даатгалын эрсдэлийг тогтмол судалж байх нь салбарын үйл ажиллагаанд доголдол үүсэхээс хамаалах чухал нөлөөтэйг  мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Иргэдийн дунд даатгалыг татвартай адилтган үзэх, баян хүмүүст зориулсан зүйл мэт хандах хандлагыг өөрчлөх, баян хүмүүс орлогын олон эх үүсвэртэй байдаг бол бага, дунд орлоготой иргэдийн хувьд байгаагаа даатгуулахгүй байх нь гарах эрсдэл илүү гэдгийг салбарынхан сануулж байна.

Тодотгоход, даатгуулагчийн хураамжийн тодорхой хэсгээс бүрддэг нөөц сангийн хэмжээ энэ оны 2 дугаар улиралд 135.5 тэрбумд хүрсэн.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдэгдсэн.  Даатгалын бүтээгдэхүүн борлуулалтаас бүрддэг энэхүү нөөц сангийн бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой харилцаа Даатгалын тухай хууль болоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу явагддаг. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс нөөц сан нь даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг хангахуйц хэмжээнд байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулдаг аж.


Энэ даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг даатгалын компаниуд холбогдох хууль, журмын дагуу нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд ашигладаг. Түүнчлэн нөөц сан хэлбэрээр хуримтлагдсан хөрөнгөөс тодорхой хувь хэмжээг нь санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаж, нэмэгдүүлэх боломж бас байдаг.

Даатгалын нөөц сангийн хэмжээ сүүлийн таван жил дараалан тогтмол өсөлттэй байгаа нь даатгалд хамрагдах иргэдийн тоо өсч, улмаар даатгалын компаниудын хураамжийн орлого нэмэгдэж буйтай холбоотойг мэргэжилтнүүд хэлж  юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ма(203.91.112.198) 2018 оны 10 сарын 24

яг үнэндээ бол даатгал баян хүнд зориулагдсан эд ядуу хүнд үхсэн балууных нь даатгуулах хөрөнгө байхын монгол улсад даатгалын систем олигрхиуудын сэдлээр ард түмнийг шулах хэрэгсэл болж байгаа албан журмын даатгал заавал даатгуулах ёстой гэж далайлгаж байгаа нь мөнгө хүүлэх иж бүрэн луйвар алив нөгөө сайн дураараа даатгуулах ес

0  |  0
Top