АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

 УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.10.22/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.

Ирэх оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарсан байна.

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгджээ.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.48) 2018 оны 10 сарын 24

Эрдэнэ та өөрөөсөө өх хэрэгтэй.Хэдэн тэр бумаар нь НД--ийн мөнгийг идэж уучаад.АН ёр нь бодит байдалыг харж чаддаггүй зөвхөн нэр олж авч сонгуульд орох санаатай ийм ажилгаа явуулж байх юм.Ийм удирдалгатай байхад гишүүд юу бодож байдаг юм болдоо.20 оны сонгуулаар үнэн байдал харагдах л байх.

0  |  0
Gana(150.129.140.234) 2018 оны 10 сарын 22

Uursduu erh barij bhdaa 100% ugchihsun biluu????

0  |  0
Top