Үерт өртсөн болон эмзэг бүлгийн 117 хүнд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэв

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Японы хүүхдийг ивээх сан, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургагч багш нартай хамтран “Гамшиг, онцгой байдлын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сургалтыг Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр Өндөр-Улаан суманд зохион байгууллаа.

Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой тус сургалтад Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон сургуулийн багш, ажилтнуудын 17 хүнийг хамруулсан юм.

Энэ үеэр өнгөрсөн зун үерт өртсөн болон эмзэг бүлгийн нийт 117 хүнд сэтгэл зүйн анхны тусламж үзүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top