Шилжин суурьшилтын үнэлгээний сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газар, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар болон төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний зохицуулагч Вивианнэ Ван Дэр Ворст удирдан явуулж байгаа бөгөөд шилжин суурьшилтын нөхцөл байдал, хүн амын хөдөлгөөний байршлын үнэлгээг боловсруулах, мэдээллийн эх сурвалжийг үндэслэн мэдлэгийг нэгтгэн гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн систем, гамшгийн статистикийн мэдээллийн систем, холбооны бэлэн байдлыг хангах зэрэг сэдвээр хичээл заах юм.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувьтөгөлдөр(202.179.24.4) 2018 оны 10 сарын 22

Энэ юу болж байна аа, гадаадаас дүрвэгсэд авахаар бэлтгэж байгаа юм уу,

0  |  0
Top