”Сандэй” группын “Эрдэнэсийн арал”-ын хаус 2 тэрбумын үнэтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

        

Өнгөрсөн 5-р сарын 21-ний Бямба гаригт “Сандей групп”-ын хамт олон нэгэн шинэ төслийнхөө нээлтийг хийлээ.

Энэ нь тус группын хамт олны бүтээн босгох гэж буй Эрдэнэсийн арал хотхоны нээлтийн үйл ажиллагаа юм. Тус арга хэмжээнд олны танилууд, энэ цагтаа хөрөнгө чинээтэйд тооцогдох эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Цэвэр агаарт эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж чадахыг бүрнээ илтгэсэн загвар хотхоныг хараад зочид шүүрс алдаж байсан. Хотын гадаа бүтээн босгох ногоон байгууламж, спорт төв, харуул хамгаалалт, бүх төрлийн хүнс, барааны сүлжээ дэлгүүрүүд гээд ерөнхий бүтэц нь “Эрдэнэсийн арал”-тай танилцсан хүн бүрт таалагдсан юм.

               Эрдэнэсийн арал хотхон нь 20 төрлийн эрдэнийн чулууны нэрээр нэрлэсэн 200 айлын тансаг хаусаас бүрдэх юм байна. 200 хаус Gold, Platinium, Brilliant гэсэн гурван ангилалд хуваагдана.

            Gold ангиллын хаус: Өвөрмөц, тансаг шийдэлтэй. 280-300 мкв талбайтай ба ерөнхий төлөвлөлтийн байршлаас хамаарч үнэ төлбөрийн хувьд өргөн сонголттой юм.

            Platinium ангиллын хаус:300-340 мкв. Интерьер, дизайны хувьд тав тухтай байдлыг илтгэн, эрхэмсэг байдлыг илэрхийлэх болно.

            Brilliant ангиллын хаус:Хотхоны төв хэсэгт эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг бүх үйлчилгээний төв болон гол горхитой ойролцоо байрлалтай. Интерьер, дизайн нь бусад ангиллын хаусаас илүү тансаг түвшинд хийгдсэн. 340-410 мкв талбай бүхий эдэлбэр газартай аж. Дашрамд хэлэхэд “Эрдэнэсийн арал”-ын загвар хотхонтой танилцсан зочид тус аралд “суурьших” хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Эрдэнэсийн "Арал"-ын 200 дээд зэрэглэлийн хаусны төлөө манай хөрөнгө чинээтэй эрхмүүд "дайтаж" эхэлжээ. Одоогоор  30 орчим гадаад дотоодын иргэд захиалгаа өгчээ. Дашрамд дурьдахад Эрдэнэсийн аралын хаусны доод үнэ нь 800 сая төгрөг бол дээд үнэ нь 2  тэрбум ажээ.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "Сандэй" группын 88101212, 91030003 утас руу залгаарай.

Б.Сараа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top