Дэлхийн хамгийн алдартай ”Bubble” зочид буудлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Өвөрмөц шийдэл, технологийн дэвшил, хөгжлийн хурд, санаанд оромгүй бүтээлүүд нь дэлхий дахинаа цаг минут тутамд өсөн нэмэгдсээр байна. Оюун ухаан шавхагдашгүй болохыг хүмүүсийн хийж буй бүтээн байгуулалтууд гэрчлэх мэт. Аялагчид сүүлийн үед аялалаар явахдаа энгийн буудлыг сонгохоос илүү минимал шийдлийг илүүд үзэх болжээ. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын томоохон бүс нутгуудад "Бөмбөлөгөн буудал" трэнд болж байна. Магадгүй та ч бас аялалд гарах гэж байгаа бол энэ тухай мэдэхэд илүүдэхгүй. Дэлхийн хамгийн алдартай ”Bubble” буудлуудыг танилцуулья.

1. "Campera" зочид буудал, Мексик

Дотроо энгийн тавилгатай, сайн чанарын модоор хийсэн өргөн ортой, тохилог, дулаахан. Нэг хүний өрөөнүүдтэй. Энд орон нутгийн дарс ууж болохоос гадна өөр олон сонголттой мини бар өрөө бүрт бий.

 

2. "Finolhy" арал, Малдив

Малдивын үзэсгэлэнт өнгө төрхийг хосууд түлхүү очиж харахыг хүсдэг. Finolhy арал дээрх наран шарлагын газрын дэргэдэх бөмбөлөгөн зочид буудал нь хамтдаа аялж буй хосуудын хувьд хамгийн романтик сонголт юм. Та далайн эрэг дээрх ямар ч хаалтгүй шилэн өрөөн дотроос шөнийн тэнгэр дэх түг түмэн оддыг ширтээд хэвтэнэ гээд төсөөл дөө?

 

3. "Bubbletent", Австрали

"Бөмбөлгөн майхан" гэдгээрээ алдартай эдгээр буудлууд Австралийн хөдөө нутгаар байрладаг. Австралийн "Capertree" хөндий бол дэлхийн хамгийн том хавцлуудтай газар. Өргөн уудам нутгийг анирдан, жинхэнэ амралтыг эрж хайж байгаа хэнд ч "Бөмбөлгөн майхан"  хамгийн зөв сонголт болно.

 

4. "Ile aux Cerfs" буудал, Маврикий

Энэтхэгийн далайгаар хиллэдэг арлын орон болох Маврикий улсыг үзэсгэлэнт байгальтай гэж аялагчид ярьдаг. Тус улсад очвол та 5 одтой, том жижиг гурван тасалгаанаас бүрдэх бөмбөлгөн гэр буудлаар хоноглоод гараарай. Гольф тоглож, өдрийн хоолоо ресторанаас захиалж идэх боломжтой гээд бүхий л тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ.

 

5. "Million star hotel by Buble", Исланд

Сүүлийн үед туйлын туяа харахад хамгийн тохиромжтой буудлаар шилэн сууцыг сонгох нь элбэг болжээ. Мэдээж шөнийн тэнгэр дэх ер бусын гоо үзэмжийг бөмбөлгөн буудлаас л төгс тольдох боломжтой. Аль ч улиралд аялалаар явахад боломжтой буудлын тоонд зүй ёсоор орно. 

 

6. "Bubble hotel" Бали, Индонез

Далайн эргийн дараагийн буудал үзэсгэлэнт Бали арал дээр байрлана. Тус буудал нь аялж буй үйлчлүүлэгчдийг амтат хоол, тухтай орчноос эхлээд бүрэн цогц үйлчилгээгээр хангадаг ажээ. Үйлчилгээнд гэрэл зураг авахуулах хүртэл багтдаг гэнэ.

 

7. "Bois Cheri" буудал, Маврикий

Зэрлэг амьтан, онгон байгаль зэргийн дунд байгаа мэт мэдрэмжийг өгөх хүрээлэн буй орчныг бий болгож чадсан эл буудал таньд зөвхөн байгалиас мэдэрч болох давтагдашгүй мэдрэмжийг өгч чадна гэдэгт итгэж болно. Буудлын гадна болоод доторх хийц загвар, өнгө орчинтойгоо уусан сүлэлдсэн учир таньд хиймэл орчинд бус жинхэнэ байгальд амарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ.

 

8. "Hotel aire de Bardenas", Испани

Чидун жимсний цэцэрлэгээр зугаалж, олон төрлийн дарс амтлан, тай массаж болон иога хийж сурах зэрэг олон төрлийн, сонирхолтой зүйлсээр дүүрэн энэ газарт мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top